ЦАГ АГААР: Өдөртөө 2 хэм дулаан байна

2023 оны 3 сарын 172023-03-17
ЦАГ АГААР: Өдөртөө 2 хэм дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн  баруун  хэсгээр  баруун  өмнөөс, бусад нутгаар баруун  хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -15...-20 градус, Их нууруудын хотгор  болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -10...-15 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, голын хөндийгөөр -5...-10 градус  хүйтэн, Хангай, Хөвсгөл,  Хэнтийн уулархаг нутаг,  Идэр, Тэрэлж. Онон, Улз, Халх голын хөндийгөөр  -4...+1 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай.  Шөнөдөө -15...-17 градус хүйтэн, өдөртөө +1...+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай.   Шөнөдөө -18...-20 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө -22...-24 градус  хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

Санал болгох

Сурагчид долоо хоног амарна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өнөөдөр хичээллээд амарч байна.

10 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ТАВАН ШАР ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

17 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 6 хэм хүйтэн байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

18 цагийн өмнө
Цасан шуурганы үеэр алга болсон хоёр малчин амь насаа алджээ

Онцгой байдлын газарт өнгөрсөн хоногт бүртгэгдсэн мэдээллээр, алга болсон хоёр малчин амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.

1 өдрийн өмнө