Торгох ялтай 11, зорчих эрхээ хязгаарлуулсан 19 ялтны ялыг хорих ялаар солиулжээ

2023 оны 3 сарын 172023-03-17
Торгох ялтай 11, зорчих эрхээ хязгаарлуулсан 19 ялтны ялыг хорих ялаар солиулжээ

Прокурорын байгууллага 2023 оны 2 дугаар сард ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх болон цагдан хорих, баривчлах, саатуулах шийдвэрийг биелүүлэх ажиллагаатай 505 удаа танилцаж, 42 шалгалт, 19 судалгаа хийжээ.

Дээрх ажиллагааны явцад холбогдох хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 68 зөрчлийг илрүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 12 шаардлага бичиж хүргүүлэв. Прокурорын шаардлагыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан ял эдлүүлэх ажиллагааны явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авсан байна.

Прокурор ял эдлүүлэх ажиллагааны явцад хуулиар олгосон эрх нь зөрчигдөж байсан 17 ялтан, этгээдийн эрхийг сэргээж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой буюу ял эдлүүлэх нөхцөл, журмыг зөрчсөн хүний ялыг хорих ялаар солиулах, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтны зорчих бүсийг өөрчлөх зэрэг 107 саналыг хянаж, ял эдлэхээс зайлсхийсэн 48 ялтны ялыг хорих ялаар солиулахаар дүгнэлт бичиж, шүүхээр шийдвэрлүүлжээ. Тодруулбал, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй 11, нийтэд тустай ажил хийлгэх ялыг гүйцэтгээгүй 18, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхээс зайлсхийсэн 19 иргэний ялыг хорих ялаар солиулав.

Түүнчлэн хорих ангиудаас хоригдлыг хугацааны өмнө суллах талаар ирүүлсэн 144 саналыг хянаж, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын тодорхой хувийг эдэлсэн 100 хоригдлыг хорих ялаас нь хугацааны өмнө суллах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Харин 44 саналыг хуульд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр буцаажээ.

Мөн хугацаанд прокурор хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дарга нараас ял эдлүүлэх ажиллагаатай холбоотойгоор гаргасан 37 тушаал шийдвэрийг хянаж, хууль, журам зөрчсөн 1 шийдвэрийг зөвтгүүлэх арга хэмжээ авсан байна.

Д.Дулмаа

Санал болгох

Сурагчид долоо хоног амарна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өнөөдөр хичээллээд амарч байна.

8 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ТАВАН ШАР ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

16 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 6 хэм хүйтэн байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

16 цагийн өмнө
Цасан шуурганы үеэр алга болсон хоёр малчин амь насаа алджээ

Онцгой байдлын газарт өнгөрсөн хоногт бүртгэгдсэн мэдээллээр, алга болсон хоёр малчин амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ.

1 өдрийн өмнө