Б.Пүрэвдорж гишүүний Сангийн сайд Б.Жавхланд өгсөн "сануулга"

1
2023 оны 3 сарын 172023-03-17
Б.Пүрэвдорж гишүүний Сангийн сайд Б.Жавхланд өгсөн  "сануулга"

УИХ-ын хаврын ээлжит чуулганы үеэр хэлэлцэх асуудлын эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Сангийн сайд Б.Жавхланд "сануулга" өглөө. Тэрбээр хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд тэгш ялгахгүй олгохыг сануулав. Энэ тухай хэлсэн үгэндээ "Хүүхдийг хашаатай, машинтай гэх шалтгаанаар хүүхдийн мөнгөнөөс хасаж болохгүй. Сангийн сайд анхаараарай"гэсэн юм.  Энэ тухай дараах байр суурийг илэрхийлсэн билээ. 

-УИХ-ын гишүүд чуулганы завсарлагаар тойрогтоо ажилласан. Ажиллах явцад хүүхдийн мөнгийг бүрэн олгож байна уу гэдэгт ахмадууд хэлж, шалгуулсан. Зөвхөн Ховд аймгаас гадна Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзсан. Хүүхдийн мөнгөний асуудлыг шийдсэн Сангийн сайдын сонгогдсон тойрог буюу Дархан Уул аймгийн Шарын гол суманд амьдардаг иргэн Бямбаа гуайн найман хүүхдийн зургаа нь хүүхдийн мөнгөнөөс хасагдсан байна. Яагаад гэхээр, аав нь Оюутолгойд ажилладаг, байртай, машинтай гэх шалтгаанаар хасчээ. Ерөнхийдөө судалгаанаас харахад хүүхдүүдийн 25 орчимд хүүхдийн мөнгө өгөхгүй байна. Хүүхдийн мөнгө өгөхгүй байх тохиолдол харагдаж байна. Барааны үнэ өссөн, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, дундаж давхарга байхгүй болж байна. Эдийн засгийн хямралаас гараагүй. 4.5 хувиар өссөн гэж та нар ярьж байгаа ч төгрөг 20 хувиар суларсан. Ам.долларт шилжүүлж тооцвол юу ч өсөөгүй. Хашаатай, машинтай гэх шалтгаанаар хүүхдийн мөнгөнөөс хасаж болохгүй. Сангийн сайд анхаараарай гэсэн юм. 

Б.ЦЭЦЭГ

Санал болгох

Засгийн газрын гишүүнийг чөлөөлсөн Ерөнхий сайдын захирамжтай танилцав

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.03.24) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хурааж эхэллээ

8 цагийн өмнө
“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан “Цэнхэр алт” үндэсний чуулганаар усны нөөцийг бохирдож, хомсдохоос хамгаалах, усны үнэ цэн, үнэлэмжийг нэмэгдүүлэх, ус хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, засаглал, бодлогыг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах талаар дараах зөвлөмжийг гаргав

9 цагийн өмнө
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Нүүрсний мафийг илчлэхгүйгээр Монгол Улс хөгжихгүй

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнээс Т.Аюурсайханыг чөлөөлөх асуудлыг танилцуулсан.

12 цагийн өмнө
Т.АЮУРСАЙХАН: Намайг гүтгэж, прокуророос шалгасан

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гишүүдийн асуултад хариулах үеэр “нүүрсний хулгайтай холбоогүй” гэж мэдэгдэв.

12 цагийн өмнө