Дэлхийн хамгийн "Баян" ээж ГОВЬ брэндээр гоёлоо

2023 оны 3 сарын 172023-03-17
Дэлхийн хамгийн "Баян" ээж ГОВЬ брэндээр гоёлоо

Дэлхийн хамгийн баян ээж гэхээр таны санаанд хэн бууж байна.

2022 оны хамгийн дэлхийн баячуудын жагсаалтыг тэргүүлж байсан “Tesla Motors”-ийн үүсгэн байгуулагч Элон Маскын ээж Мэй Маск дэлхийн хамгийн “баян” ээж мөн биз дээ. 

2.jpg

Мэй Маск загварын салбарт 50 жилийн турш ажиллаж байгаа чадварлаг модель бөгөөд өдгөө 75 настай тэрээр дэлхийн олон алдартай брэндүүдтэй хамтарч ажилладаг юм байна. Тэрээр Говь брэндийн пальтог сонгож, дэлхийн 30 оронд 10,000 гаруй хувь хэвлэгддэг, загварын чиг хандлагыг тодорхойлдог “THE MAGAZINE” сэтгүүлийн тэргүүн нүүрийг чимжээ. 

3.jpg

Мэй Маскын сонгосон Говь брэндийн хар өнгийн пальто нь бүх насны эмэгтэйчүүдэд зориулагдсан бөгөөд өндөр өсгийтэй, түрийтэй, эсвэл спорт пүүз гээд бүх төрлийн гутал дээр  зохицож, эмэгтэйчүүдийг илүү хүчирхэг, бие даасан хэр нь дэгжин, тухтай мэдрэмжийг төрүүлдэг гэнэ шүү.  

4.jpg

Дэлхийн зон олныг Монгол ноолуураар гоёж, амьдралын алхам бүрд ноолууран хувцасны дулаан мэдрэмжийг бэлэглэх зорилготойгоор үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа Говь компани Италийн алдарт дизайнер Жоржиа Спина нь Говь брэндийн Ерөнхий загвар зохион бүтээгчээр ажиллаж эхэлсэн бөгөөд тун удахгүй анхны коллекцоо хэрэглэгчдэдээ танилцуулахаар төлөвлөж байгаа юм байна.

5.jpg

Санал болгох

Олимпын цуглуулгад зориулсан хувцас худалдаанд гарлаа

Олон улсын олимпын хороо өчигдөр цуглуулгад тусгай зориулсан хувцасны багц танилцуулж, албан ёсоор худалдаанд гаргажээ.

1 өдрийн өмнө
Дэлхийн хамгийн "Баян" ээж ГОВЬ брэндээр гоёлоо

Дэлхийн хамгийн баян ээж гэхээр таны санаанд хэн бууж байна

8 өдрийн өмнө
"АПУ" ХК сагсан бөмбөгийн шилдгүүдийг хувьцаагаар шагналаа

Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн 2022-2023 оны улирлын тоглолтын шилдгүүдийг тодруулах ёслол боллоо.

10 өдрийн өмнө
Тайз дэлгэцийн мэргэжлийн оюутнуудын “3.27” наадам удахгүй эхэлнэ

Уралдаанд СУИС-ийн ТУС, РТМУС, СИТИ дээд сургууль, КУДС, ЗОХИОМЖ дээд сургууль, МҮИС-ийн оролцож шилдгээ шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн “3.27” Оюутны их наадам 3-р сарын 26-нд зохион байгуулагдана.

11 өдрийн өмнө