“Үндэсний аюулгүй байдлын гадаад орчны өөрчлөлт” сэдэвт сургалт боллоо

1
2023 оны 3 сарын 272023-03-27

Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудыг чадавхжуулах, бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Парламентын сургалтын цогц хөтөлбөр”-ийг Улсын Их Хурлын Тамгын газраас батлан хэрэгжүүлж байгаа билээ. Тухайлбал, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2022 оны 649 дүгээр захирамжаар “Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, геополитик сургалтын дэд хөтөлбөр”-ийг баталсан юм.

Уг дэд хөтөлбөрийн хүрээнд Улсын Их Хурлын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй хамтран Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад зориулсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын гадаад орчны өөрчлөлт” сэдэвт сургалтын өнөөдөр (2023.03.27) зохион байгуулав.

Сургалтыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн Аюулгүй байдлын эрх зүйн судалгааны төвийн дарга, доктор, дэд профессор Ц.Минжин, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны хэлтсийн дарга, хурандаа Л.Баясгалан нар удирдан явуулсан бөгөөд сургалтад 70 гаруй ажилтан, албан хаагчид хамрагдлаа.

“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын гадаад орчны өөрчлөлт” сэдэвт сургалтаар аюулгүй байдлын ойлголт, эрх зүйн орчин, Монгол Улсын гадаад аюулгүй байдлын орчинд гарч буй өөрчлөлт, онцлох үйл явдал зэрэг сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох

Азийн Физикийн олимпиадад хүрэл медаль авсан сурагч Л.Дөлгөөний амжилтыг урамшууллаа

23 дахь удаагийн Азийн Физикийн олимпиадад зохион байгуулагч орны хувиар 16 сурагчтай хоёр баг бүрдүүлэн өрсөлдсөн

15 минутын өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Эхлүүлсэн төсөл төсвийн 2-3 жилд дуусдаг байх санхүүгийн тогтолцоонд шилжинэ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг Түлэнхийн төвийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ

25 минутын өмнө
Нийгмийн даатгалын асуудлаар Япон Улсын туршлагыг судлах уулзалт зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж буйтай холбогдуулан Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр (2023.05.29) Япон Улсаас туршлага судлах уулзалт зохион байгууллаа

33 минутын өмнө
Хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2023.05.29) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ

1 цагийн өмнө