Ч.ХҮРЭЛБААТАР: Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох асуудал яригдахгүй

2023 оны 3 сарын 232023-03-23
Ч.ХҮРЭЛБААТАР: Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох асуудал яригдахгүй

МАН-ын бүлгийн хуралдаанаар хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох тухай саналыг Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Тодруулбал, иргэдээс гаргасан саналуудыг багцалж 10 санал эрэмбэлсний нэг нь энэ юм. Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсөвт дахин тодотгол хийж, хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох асуудал яригдахгүй” гэх тайлбар өглөө.

Тэрбээр “Төсвийг олон удаа тодотгох нь эдийн засагт сөрөг нөлөө олгодог. Энэ оны эхний хагаст төсөв тодотгох нөхцөл байдал үүсэхгүй. Өнгөрсөн оны есдүгээр сард валютын ханшийн нөөц доош орсон, эдийн засаг хэлбэлзэлтэй байсан. Одоо эдийн засаг тогтворжиж байгаа нь дахин төсөв тодотгох нь буруу. Тиймээс хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгох асуудал яригдахгүй. Бидний эрх ашиг гэвэл эдийн засгийн тогвортой байдлыг богино хугацаанд хангамаар байна. Эдийн засаг тогтворгүй бол иргэдийн орлогод нөлөөлнө” гэсэн юм.

Б.ЦЭЦЭГ

Санал болгох

Азийн Физикийн олимпиадад хүрэл медаль авсан сурагч Л.Дөлгөөний амжилтыг урамшууллаа

23 дахь удаагийн Азийн Физикийн олимпиадад зохион байгуулагч орны хувиар 16 сурагчтай хоёр баг бүрдүүлэн өрсөлдсөн

29 минутын өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Эхлүүлсэн төсөл төсвийн 2-3 жилд дуусдаг байх санхүүгийн тогтолцоонд шилжинэ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг Түлэнхийн төвийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ

39 минутын өмнө
Нийгмийн даатгалын асуудлаар Япон Улсын туршлагыг судлах уулзалт зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж буйтай холбогдуулан Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр (2023.05.29) Япон Улсаас туршлага судлах уулзалт зохион байгууллаа

1 цагийн өмнө
Хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2023.05.29) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ

2 цагийн өмнө