ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

2023 оны 3 сарын 242023-03-24
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ТАВАН ШАР ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Эд мал баялаг төгөлдөр болно.
  • Наран ургах, шингэх: 06.48-19.09
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
  • Суудал: Уул

Аргын тооллын 3 сарын 24, Сугар гараг. Билгийн тооллын 3, Гоё хүүхэн одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 48 минутад мандан, 19 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

 

Санал болгох

Дөрвөн чиглэлд зам хаана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр удахгүй тохионо. Жил бүрийн зургадугаар сарын 1 бол монголчуудын нэрлэж заншсанаар хүүхдийн баяр.

29 минутын өмнө
Залуу офицерууд 1000 ширхэг улиас, бургас мод тарьлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган”-ыг угтан Зэвсэгт хүчний жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “Ногоон ирээдүйн төлөө хамтдаа” мод тарих үйл ажиллагааг зохион байгууллаа

7 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ

ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН ХОЁР ХАР УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР

9 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 23 хэм дулаан байна

Өнөөдөр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүснэ.

9 цагийн өмнө