ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эрч хүч ихэснэ

2023 оны 3 сарын 312023-03-31
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эрч хүч ихэснэ

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САРЫН ДОЛООН УЛААН ШАР ХУЛГАНА ӨДӨР

  • Үс засуулвал: Эрч хүч ихэснэ
  • Наран ургах, шингэх: 06.34-19.19
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Өтлөн үхэхүй
  • Суудал: Ус

Аргын тооллын 3 сарын 31, Сугар гараг. Билгийн тооллын 10, Найралт эх одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 6 цаг 34 минутад мандан, 19 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

 

Санал болгох

Дөрвөн чиглэлд зам хаана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр удахгүй тохионо. Жил бүрийн зургадугаар сарын 1 бол монголчуудын нэрлэж заншсанаар хүүхдийн баяр.

1 цагийн өмнө
Залуу офицерууд 1000 ширхэг улиас, бургас мод тарьлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган”-ыг угтан Зэвсэгт хүчний жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “Ногоон ирээдүйн төлөө хамтдаа” мод тарих үйл ажиллагааг зохион байгууллаа

8 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ

ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН ХОЁР ХАР УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР

10 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 23 хэм дулаан байна

Өнөөдөр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүснэ.

10 цагийн өмнө