ОХУ Украин харилцан цохилт өглөө

2023 оны 3 сарын 312023-03-31
ОХУ Украин харилцан цохилт өглөө

ОХУ-ын Батлан хамгаалах яам энэ сарын 30-нд Оросын арми Купянск, Хонглиман, Донецк чиглэлд довтолж, Украины цэрэг, танк, хуягт зэрэг техникт цохилт өгсөн гэж мэдэгдсэн юм. Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин Украины нэг тактикийн пуужинг саатуулж, мөн хоёр нисгэгчгүй тэргийг устгасан хэмээн уг мэдэгдэлд дурджээ.

Гэтэл мөн өдөр Украины зэвсэгт хүчний жанжин штаб мэдэгдэл хийж, өнгөрсөн 24 цагийн дотор Украины арми Бахмут зэрэг чиглэлд Оросын армийн олон удаагийн дайралтыг няцаасан гэв. Украины Агаарын цэргийн хүчин, пуужин, их бууны ангиуд Оросын арми, зэвсэг техникийн төвлөрсөн цэгт цохилт өгсөн хэмээн тус мэдэгдэлд тэмдэглэжээ.

Санал болгох