Х.Ганхуяг: Эстонийн боловсролын системийн платформыг Монголд суурьшуулахад хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

1
2023 оны 3 сарын 292023-03-29
Х.Ганхуяг: Эстонийн боловсролын системийн платформыг Монголд суурьшуулахад хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

УИХ-дахь Монгол-Эстонийн бүлгийн дарга Х.Ганхуяг өнөөдөр Бүгд Найрамдах Эстони улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Ханнес Хансог хүлээн авч уулзлаа.

Сүүлийн жилүүдэд мэдээлэл технологи, цахим засаглал, кибер аюулгүй байдал зэрэг салбарт Монгол, Эстонийн хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлсээр байна. Монгол Улс “Цахим засаглал” үндэсний хөтөлбөр “E-Mongolia ” системийг Эстонийн туршлагад тулгуурлан амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Цаашид хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг боловсролын салбарт чиглүүлж илүү хөгжүүлэх бүрэн боломжтойг уулзалтын үеэр талууд онцоллоо. Эстонийн боловсролын системийн платформыг Монгол Улсад суурьшуулах талаар өмнө хоёр талын яриа өрнөж байсан. Энэ хүрээнд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх олон асуудлыг хэлэлцлээ.

Эстонийн Парламентын сонгууль өнгөрсөн 2022 оны 3-р сарын 5-ны өдөр болж Ерөнхий сайд Каяа Калласын тэргүүлдэг Шинэчлэлийн нам олонхын санал авсан . Шинээр байгуулагдаж буй Парламентад ч Монголтой харилцах бүлэг идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна хэмээн УИХ-ын гишүүн, УИХ-дахь Монгол-Эстонийн бүлгийн дарга Х.Ганхуяг онцоллоо. Уулзалтын төгсгөлд энэ онд Эстонийн Парламент дахь Эстони-Монголын парламентын бүлгийн дарга гишүүдийг Монгол улсад айлчлан ирэхийг урьсан юм.

334911041_1191221201543858_1885015788280847655_n.jpg

336602402_168112522767427_6960771664156029577_n.jpg

Санал болгох

Нийгмийн даатгалын асуудлаар Япон Улсын туршлагыг судлах уулзалт зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж буйтай холбогдуулан Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр (2023.05.29) Япон Улсаас туршлага судлах уулзалт зохион байгууллаа

2 минутын өмнө
Хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2023.05.29) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ

1 цагийн өмнө
ЭЗБХ: "Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2023.05.19) хуралдаж, "Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2 цагийн өмнө