CU конвиниенс дэлгүүрийн мастер франчайз эзэмшигч Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (МХБ: CUMN) Эрдэнэт хотод салбараа нээлээ.
Ингэснээр Эрдэнэт хотын 100,000 орчим оршин суугчид CU брэндийн хэрэглэгчдэдээ амладаг найрсаг, эрч хүчтэй, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын стандартад нийцсэн ая тухтай дэлгүүрийн орчинд авах боломжтой боллоо.
5 жилийн өмнө Монголын зах зээлд найрсаг, хурдтай ая тухтай дэлгүүрийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилготой нээгдсэн CU брэнд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй үндэсний томоохон хувьцаат компаниудын нэг болоод байгаа бөгөөд компанийн 91%-ийг Монгол Улсын иргэд эзэмшиж байна. Цаашид энэ хурдаараа тасралтгүй тэлж үйл ажиллагаагаа орон нутаг руу илүү тэлэхээр зорин ажиллаж байна.
Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК-ийн Маркетингийн газрын захирал Г.Батбаатар: “Манай Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК-ийн хувьд нийт 305 салбар үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хот, Дархан Хотод салбаруудаа нээсэн бол өнөөдрөөс эхлэн Монгол улсын 3 дахь томоохон суурин газар болох Эрдэнэт хотод салбараа нээн Эрдэнэт хотын иргэддээ хүрч үйлчлэх боломжтой болсондоо баяртай байна.
Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК нь олон улсын чанарын стандартыг хангасан итгэл даасан чанартай бүтээгдэхүүн, халуун хоол, кофе зэрэг бүтээгдэхүүнийг хамгийн ойроос, хамгийн хурднаас авах боломж, үнэ цэнийг бүтээх зорилготой компани юм.
Манай компани Улаанбаатар хотод мөрдөгддөг хүнсний аюулгүй байдал, чанар стандартыг алдуулахгүй Эрдэнэт хотдоо авчирч чадсандаа баяртай байна. Бид Эрдэнэт хотод 2 дахь салбараа тун удахгүй нээх төлөвлөгөөтэй байна” гэжээ.
CU конвиниенс дэлгүүр Эрдэнэт хотод нээгдсэнээр 400 гаруй нийлүүлэгч, үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүнийг цаг алдалгүй түргэн шуурхай авах боломжтой болохоос гадна залуус чөлөөт цагаараа цагийн ажил хийж олон улсын томоохон брэндийн туршлагаас суралцах боломжтой болж байна.
Эрдэнэт хотын хэрэгдэгчдэдээ шинэ салбарын нээлтийн үйл ажиллагаанд OPEN MIC эвент болон онцгой урамшууллыг зарласан байна.
CU Эрдэнэт салбар нь Эрдэнэт үйлчилгээний төвийн 1 давхарт байрлах бөгөөд өдөр бүр 24 цагаар ажиллана. Хэрэглэгч та CU-н хоолны үйлдвэрээс өдөр бүр ирэх амтат шинэхэн хоол, жинхэнэ үрийн GET брэндийн кофе болон бүх төрлийн уух зүйлс, бүх хэрэгцээг нэг дор цогцлоосон олон улсын стандартад нийцсэн ая тухтай, хурдтай, чин сэтгэлийн конвиниенс үйлчилгээг хүлээн аваарай гэж урьж байна.