Төрийн үйлчилгээний “ХурДан” цэгийг 22-ын товчооны авто худалдааны төвд нээлээ

2023 оны 4 сарын 272023-04-27
Төрийн үйлчилгээний “ХурДан” цэгийг 22-ын товчооны авто худалдааны төвд нээлээ

Төрийн үйлчилгээг иргэдэд ойроос, хурдан шуурхай үзүүлэх зорилго бүхий “ХурДан” цэгүүдийг хүн амын төвлөрөл ихтэй байршлуудад байгуулж, операторын горимоор үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг шинээр байгуулагдсан Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд анхны “ХурДан” цэгийг өчигдөр 22-ын товчооны авто худалдааны цогцолборт нээсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар оролцлоо.

Тэрээр  “Төрийн үйлчилгээг хотын төвлөрөл, түгжрэлийн эсрэг нийслэлийн захын байршлуудад хүргэх нь чухал. Тиймээс “ХурДан” цэгийг зөвхөн хотын төвд бус нийслэлийн алслагдсан хороодод хүртээмжтэйгээр байгуулах бодлогыг барьж ажиллаж байгаа бөгөөд цаашид Сонгинохайрхан дүүрэгт 5-6 цэгийг үе шаттайгаар нээнэ. Олон улсын худалдаа, логистикийн төв буюу бидний нэрлэж заншсанаар 22-ын товчооны авто худалдааны төвд төрийн үйлчилгээний энэхүү цэгийг нээснээр тус газарт үйлчилгээ эрхэлдэг 1800 иргэн болон хотын баруун бүсийн оршин суугчид Драгон, Сонгинохайрхан дүүргийн байр эсвэл хотын төв рүү зорьж цаг хугацаа алдах шаардлагагүй боллоо ” гэж нээлтийн үеэр онцлов.  

Иргэд өнөөдрийн байдлаар “ХурДан” лого бүхий үйлчилгээний цэгээс 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос гадна гадаад пасспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр, татвар гэх мэт төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг авах боломжтой. Энэ ондоо багтаан 55 байгууллагын 790 орчим үйлчилгээ болгож нэмэгдүүлэх аж.

341899588_187908330841276_7933286621133534047_n.jpg

 “ХурДан” цэгийг нийслэл, орон нутаг, хилийн чанадад 504 байршилд байгуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод:

  • Төв шуудан дахь “ХурДан” цэг
  • Хан-Уул дүүргийн И-Март худалдааны төв 3 давхар
  • Улаанбаатар их дэлгүүр B1 давхар
  • Нисэхийн тойрог “Хан плаза” төв 2 давхар
  • ХУД, 120 мянгат “Монголын цахилгаан холбоо” ХК
  • Төрийн ордны баруун хойно “Монгол шуудан” 46-р салбар
  • “Да хүрээ” авто худалдааны төв
  • БЗД, “Жанжин” клуб
  • Улиастайн нэгдсэн зах
  • СХД, 22-ын товчооны авто худалдааны төв
  • Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургууль

 гэх мэт 18 байршилд, мөн Солонгос, Австри, Энэтхэг улсад 5 цэгийг байгуулсан бол 21 аймгийн төвд дөрөв, тавдугаар дугаар сард зэрэг нээх юм байна.

 

Санал болгох

Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг бодитоор үнэлнэ

Улаанбаатар хот төсвийн нийт орлогынхоо 55.5 хувийг хувь хүний орлогын албан татвараар, 7.9 хувийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараар бүрдүүлж байна. Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгүүдийг таван бүсэд хуваан, жилд нэг удаа 0.6-1 хувийн татвар хураадаг. Тухайлбал, хотын төвийн буюу нэгдүгээр бүсэд байрлалтай үл хөдлөх хөрөнгөөс нэг хувийн татвар хурааж байна. Гэтэл аж ахуйн нэгжүүд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээ шинэчлээгүй, өнөөгийн зах зээлийн үнэлгээнээс доогуур үнээр татвар төлж буй зөрчил байсаар байгаа юм. Энэ зөрчлийг шийдвэрлэхээр Ажлын хэсэг ажиллаж буй талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр мэдээлэл өглөө.

3 өдрийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: “Боомтын сэргэлт”-ийн үр дүн гарч байна, одоо “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-д онцгой анхаарна

Монгол Улс 173 тэрбум тонн нүүрсний нөөцөөрөө дэлхийд 15-т, 74 мянган тонн ураны нөөцөөрөө Азид зургаад эрэмбэлэгдэж, 36 сая тонн зэсийн нөөц, 250 сая орчим тонн нефтийн нөөц, 11 тэрбум тонн төмрийн хүдрийн нөөц, гурван сая тонн газрын ховор элементийн нөөц бүртгэгдэж, 22 сая тонн жоншоороо дэлхийн нөөцийн есөн хувийг эзэлдэг.

3 өдрийн өмнө
"Ариг банк" Монгол Улсын Топ-100 аж ахуйн нэгж боллоо

Монгол Улсын банк санхүүгийн салбарт 26 дах жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буй ДОТООДЫН 100 хувь хөрөнгө оруулалттай Ариг банк нь энэ жил “Монгол Улсын ТОП-100 аж ахуй нэгж”-ийн нэгээр шалгарсан байна

11 өдрийн өмнө
ТАНИЛЦ | Нээлттэй тендер шалгаруулалтын урилга

"Шунхлай Холдинг Төв оффис" төсөл Шунхлай плаза болон Шунхлай Тауэр барилгын хучилт, лифтний хонгил цутгалт.

11 өдрийн өмнө