Д.Ганбат: ҮХНӨ-өөр Азийн "гөлөг" улсыг хүлэг болгож чадах уу ?

2
2023 оны 5 сарын 52023-05-05
Д.Ганбат: ҮХНӨ-өөр Азийн "гөлөг" улсыг  хүлэг болгож чадах уу ?

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн журмын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Гишүүдийн 152 гэх тоог ямар үндэслэлээр гаргасан бэ. Үндсэн хууль бол Монголын ард түмэнтэй байгуулсан гэрээ. 2019 онд хийгдсэн ҮХНӨ-өөр баахан гишүүд давхар дээлтэй болж, давжаа парламент том Засгийн газартай болсон. Энэ алдаагаа засахын тулд энэ хуулийн төслийг оруулж ирж байна гэж ойлголоо. ҮХНӨ-ийг бол дэмжиж байна. Харин ч эртхэн хийх байсан шүү. 

2024 оны сонгуулиас өмнө ҮХНӨ хийгдэхгүй бол та бүхэн хариуцлага хүлээнэ. Юун 2008 оны 7 сарын 1. Магадгүй тэрнээс ч долоон дор юм болж мэднэ. Найман жил МАН 62, 65 суудалтай явсан. Ард түмний хүсээд байсан амьдрал, Монгол Улсыг хөгжүүлж чадсангүй. Өнөөдөр болж бүтэж байгаа зүйл алга. Баахан л хулгай, дээрэмчинтэй улс боллоо. Хулгайтай тэмцэж байгааг дэмжиж байна. Хулгай хийж луйвардаж, ард түмнийг нэг хохирооно. Луйвар хийсэн хүмүүстээ хуулийн хариуцлага тооцохгүй нэг хохирооно. Ард түмнийг хоёр дахин хохироож байна.

Өнгөрсөн 8 жил Азийн гөлөг улс болох тийшээгээ явж байсан. ҮХНӨ-өөр Азийн хүлэг улс болж чадах уу.

Өнөөдөр ҮХ цагаан цаасан дээр бичсэн тунхаг маягтай л байна. ҮХ-д дайныг эсэргүүцнэ гэж бичсэн. Гэтэл өнөөдөр дайныг эсэргүүцээд жагссан залуусын амыг хааж байна. Цагдаа хуулийн байгууллага ард түмний талд үйлчилдэг юм уу, дайныг дэмждэг талд үйлчилдэг юм уу. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Бид зарчмын хувьд үнэн байх шаардлагатай. Өрөөнд уулзахаараа ҮХНӨ зөв гэдэг мөртлөө чуулганы танхимд орж ирээд ярихаараа буруу юм биш үү гэх. Олон намыг парламентад оруулж ирэх нь геополитикийн үед зөв байна. Нөгөө талаар мажоритари тогтолцоогоор явахаар бусад улс төрийн намуудад хүндрэлтэй байна. Тиймээс сонгуулийн тогтолцоог өөрчлөх саналыг улс төрийн намууд тавьсан. 

152 гэх тоог тайлбарлая. 76 гишүүн тойргоос сонгогдож байгаа. 152 гэхээр нийгмийн төлөөллийн дуу хоолой болж тойргуудад хуваагдана. Жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой асуудлыг илүү үзнэ гэсэн үг. Одоо бол тойрогт хуваагдаад багасчихаж байгаа. Тэр төлөөллийг бид парламентад оруулж ирэх бодлогын мэтгэлцээний өрсөлдөөн л гэсэн үг. Ингэснээр санал гээгдэхгүй. Тойргийн өнөөдөр байгаа тогтолцоон дээр гишүүдийн тоог 2 дахин нэмээд төлөөллийг нь 50:50 болгоно. 

АН гишүүдийн тоог нэмэх асуудлыг анх хөндсөнд би хувьдаа талархдаг. Та нарын 14-15 жилийн хугацааны нөр их хөдөлмөр дээр тулгуурлаж өнөөдөр бид нар энэ асуудлыг ярьж байна.Тэгэхээр та одоо үнэн байх ёстой. Үнэхээр АН дэмжсээр ирсэн юм бол дэмжээд л явах ёстой.

Тэгэхгүй бол АН оруулж ирэхээр зөв МАН оруулж ирэхээр буруу болчихдог гэх асуудлаар улс төр хийхээр харамсалтай 30 жилийнхээ чөтгөрийн тойрогт үлдэх байх. 

Манай улсын гадаад бодлого нухацтай шүү. Харин ч өнгөрсөн цаг хугацаанд төрийн бодлого нэгдмэл биш,т тань шиг үсчсэн шийдвэр гаргасан бол манай улсын гадаад бодлого геополитикт эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. 

 

Санал болгох

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахустай уулзлаа

Монгол Улс 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж буйг хэлж, гүйцэтгэх захирал Сима Бахусыг тус чуулганд оролцож, Монгол Улсад айлчлахыг урив

2 өдрийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй БНСУ-тай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, хоёр талын болон бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрэн бэхжиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа онцлов.

2 өдрийн өмнө