Нийслэлийнхний хаврын махны хэрэгцээнд зориулсан нөөцийн махыг гуравдугаар сарын 15-аас худалдаанд гаргаж эхлээд буй. Улаанбаатар хотын есөн дүүргийн 431 цэгээр нийт 7858.9 тонн мах худалдаалж байгаа юм. Тэгвэл энэ амралтын өдрүүдэд дараах байршлуудад худалдаанд гаргах юм. Нээлттэй худалдаагаар хонины махыг зөвхөн гулуузаар нь нэг килограмм нь 8300 төгрөгөөр худалдаалах юм байна.