Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Наадамчдын гудамжны Хүннү моллын замыг хаана. Зам засварын ажил энэ сарын 13-нд шилжих шөнийн 00:00 цагт эхлэхтэй холбогдуулан тус худалдааны төвийн урд талын авто замын нэгдүгээр эгнээг хязгаарлах аж. Засварын ажил тавдугаар сарын 17 хүртэл үргэлжилнэ гэдгийг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.
Зам засварын ажлыг "Туулын гүүр далай" ХХК гүйцэтгэх бөгөөд иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэг хүлээжээ.
Б.ЦЭЦЭГ