Түр зуурын хүчтэй шуурганд сургуулийн дээвэр хийсчээ

2023 оны 5 сарын 122023-05-12
Түр зуурын хүчтэй шуурганд сургуулийн дээвэр хийсчээ

Архангай аймагт өчигдөр түр зуурын хүчтэй шороон шуурга шуурсан байна. Улмаар сургуулийн дотуур байрны дээвэр хийсч унасан талаар Онцгой байдлын ерөнхий газар мэдээлэв.

Тодруулбал, аймгийн Хашаат сумын Баянбагийн нутагт өчигдөр өдрийн 15:00 цагийн орчимд  түр зуурын шороон шуурга шуурсан байна. Салхины хурд 22-24 м/сек хүрчээ. Шуурганд   сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрны дээвэр хийсч унасан тухай дуудлага орой 19:35 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна. Энэ дагуу сумын Засаг даргаар ахлуулсан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж нөхцөл байдалтай танилцсан байна. 

Б.ЦЭЦЭГ

Санал болгох

ДАРХАН-УУЛ: Зүрх судасны өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна

Дэлхийн зүрхний өдөр өнөөдөр тохиож байна

1 өдрийн өмнө
Хөвсгөл аймагт "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв" нээгдлээ

Тус төв нь 0-17 насны хүүхдийн сэргээн засах тусламж, үйлчилгээ, 18-аас дээш насны иргэдэд хүргэх тусламж үйлчилгээ гэсэн үндсэн хоёр бүтэцтэй ажиллана.

4 өдрийн өмнө
Дархан-Уул аймагт "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв" нээгдлээ

Улсын хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг 21 аймаг, 9 дүүрэгт байгуулж байна

16 өдрийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэртэй танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр  “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэртэй танилцлаа. Тэрбээр  “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд ийнхүү саяхан үүдээ нээсэн үйлдвэрээр зочилсон нь энэ юм.

22 өдрийн өмнө