ДАШТ: ОУХМ Б.Мишээлт хүрэл медаль хүртэж, түүхэн амжилтын эзэн боллоо

2023 оны 5 сарын 152023-05-15
ДАШТ: ОУХМ Б.Мишээлт хүрэл медаль хүртэж, түүхэн амжилтын эзэн боллоо

Узбекистаны нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдсан боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -67 кг жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин, ОУХМ Б.Мишээлт  хүрэл медаль хүртлээ.

Ингэснээр Монголын боксын түүхэнд 67 кг-ийн жинд анх удаа боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийг хүртэж байна.

Тэмцээнд нийт 107 орны 538 тамирчин оролцсон бөгөөд Монгол улсын 10 тамирчнаас мөнгө, хүрэл хүртэж багийн дүнгээр VII байрт шалгарлаа гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооноос мэдээллээ.

Санал болгох

Азийн наадамд гялалзаж буй "ОД" -ын сэтгэл хөдөлгөм түүх

Ханжоугийн Азийн наадамд усанд сэлэлтийн төрөлд 1500 метрийн зайд Монгол Улс шинэ рекорд тогтоолоо. Энэ амжилтыг үзүүлсэн тамирчин бол Дүүрэнбаярын Төрмөнх.

1 өдрийн өмнө
Нийтийн гимнастикийн сургалт зохион байгуулагдаж байна

Азийн гимнастикийн холбоо, ОУ-ын гимнастикийн холбооны нийтийн гимнастикийн техникийн хорооны дэмжлэгтэй, Монголын гимнастикийн холбооны зохион байгуулалтаар олон улсын сургалт манай улсад есдүгээр сарын 28-аас аравдугаар сарын 1-ны өдрүүдэд болж байна

1 өдрийн өмнө
Боксчин О.Есүгэн Дэлхийн хошой аваргыг ялж, хүрэл медалийн болзол хангалаа

Боксчин О.Есүгэн "ПАРИС 2024" олимпийн эрхээ авч чадлаа. 

2 өдрийн өмнө
Спортын сэтгүүлчдийн баг "Ханжоу 2022" тамирчдын тосгонд зочиллоо

"Ханжоу 2022" Азийн наадамд Монголын баг 403 тамирчин 129 дасгалжуулагч, албаны хүмүүс, нийт 532 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа бол 37 хэвлэл мэдээллийн ажилтан баг тамирчдаа сурвалжлан мэдээ мэдээллийг түгээж байна.

2 өдрийн өмнө