Сүхбаатарын талбайд машинтайгаа зорчсон эрэгтэйд хариуцлага тооцжээ

1
2023 оны 5 сарын 152023-05-15
Сүхбаатарын талбайд машинтайгаа зорчсон эрэгтэйд хариуцлага тооцжээ

Сүхбаатарын талбайд машинтайгаа зорчсон иргэний тухай бичлэг өнгөрөгч амралтын өдрүүдээр цацагдсан. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулбал эл үйл явдал нь энэ оны гуравдугаар сарын 31-ны 18:00 цагийн үед болсон байна. Тодруулбал, Төрийн ордны  Чингис хааны хөшөөт цогцолборуудын зүүн талын ганитг чулуун хавтантай талбайд Toyota Corolla маркийн тээврийн хэрэгсэл орж зогссон байна. Уг зөрчилд  дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж 49 настай эрэгтэй Б гэгчид Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцжээ.

Тээврийн цагдаагийн албаны өгсөн мэдээллээр төв талбай нь улсын обьект тул автомашинтай зорчихыг хориглодог аж. 

Б.ЦЭЦЭГ

Санал болгох

"Актлах" автобусанд амьд явах баталгаа алга

Өвөлдөө зоорь шиг хүйтэн, хэзээ ч цагтаа ирдэггүй үйлчилгээ бол нийтийн тээвэр. Тав тухтай үйлчлүүлэх талаар яриад ч нэмэргүй.  Үйлчилгээнд гарахаас нь өмнө хянадаггүй юу, эсвэл ашиглалтын хугацаа нь хэтэрсэнээс үү, хөдөлгөөнд оролцож явахдаа эвдэрнэ. Хамгийн аюултай нь, сүүлийн жилүүдэд үйлчилгээнд явж байсан автобус шатах болсон нь иргэд нийтийн тээврээр аюулгүй үйлчлүүлэх баталгаа байна уу гэдэг асуудлыг хөндөхөд хүргэж буй.

3 өдрийн өмнө
ОХУ дизель түлш болон автобензин экспортлохыг хориглох шийдвэр гаргалаа

Хоригт Монгол Улсад нийлүүлж байгаа АИ92 автобензин хамаарахгүй гэсэн мэдээлэл байна. Экспортод хязгаарлалт хийж байгаа нь ОХУ дотоодод нийлүүлж байгаа шатахуунд татаас олгохоо больжээ. Үүнээс үүдэн үйлдвэрлэгчид шатахуунаа гадагш нь их хэмжээгээр нийлүүлж эхэлснээр ОХУ дотооддоо шатахууны нийлүүлэлт багасч, үнэ нь өссөн байна.

3 өдрийн өмнө