АШУҮИС-ийн дотуур байрны тагтнаас хүн унаж амь насаа алдсан хэрэг өнгөрсөн бямба гарагт гарчээ. Хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Тус газраас уг хэргийн талаар тодруулбал "Цагдаагийн байгууллагад энэ сарын 13-ны өдрийн 21:20 цагт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг АШУҮИС-ийн дотуур байрны 7 давхраас эмэгтэй хүн унаж ГССҮТ-д хүргэгдэн ирсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Энэ дагуу дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 22 настай эмэгтэй тус байрны долдугаар давхрын тагтнаас унаж нас барсан. Хэргийг мөрдөн шалгаж байна" гэлээ.
Б.ЦЭЦЭГ