Айлчлал: Сансар судлалын салбарт хамтран ажиллана 

2
2023 оны 5 сарын 222023-05-22
Айлчлал: Сансар судлалын салбарт хамтран ажиллана 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өчигдөр /2023.05.21/ хүрэлцэн ирсэн.  Тэгвэл өчигдрийн айлчлалаар хоёр улсын хооронд ямар ажил өрнөснийг хүргэе.

---------------------------------------------

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ:

-Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макроны Монгол Улсад хийж буй төрийн  айлчлал нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд Францын талаас төрийн тэргүүний хувьд болж буй анхны түүхэн айлчлал гэдгээрээ ихээхэн онцлог.

Монгол Улс Европын холбоотой байгуулсан түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Франц улстай эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь манай улсын гадаад бодлогын чухал стратеги зорилтуудын нэг мөн гэдгийг нотоллоо. Уулзалт хэлэлцээний үеэр Францын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын харилцааны бэлэг тэмдэг болсон, харилцан ашигтай стратегийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхийг нотлохын зэрэгцээ хөдөө аж ахуй, байгаль орчин, гамшигтай тэмцэх, эрүүл мэнд, боловсрол, соёл шинжлэх ухаан, эрчим хүч, харилцаа холбооны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх зорилтын хүрээнд цөмийн энерги, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, Монгол Улсын үндэсний хиймэл дагуулын хөтөлбөрийг Франц улстай хамтран хэрэгжүүлэхэд санал нэгдлээ.

ФРАНЦ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭММАНУЭЛ МАКРОН:

-Ялангуяа Монгол нутагт сөргөөр нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлтийн талаар дурдлаа. Хэд хэдэн тэнхлэгийн дагуу ажиллана. Монголын эрх баригчдад нүүрснээс аажим гарахад нь туслах, хөдөө аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, мөн хүнсний хараат бус болох, олон улсын байгууллагатай нягт уялдаа холбоотой байх зэрэгт дэмжихэд бэлэн байна. Эрчим хүчний шилжилтэд маш чухал бөгөөд байгаль орчныг хамгаалсан хөдөө аж ахуйн төсөл байна. Түүнчлэн байгаль орчны шилдэг стандартыг мөрдөн улс орны хөгжилд хүчтэй нөлөө үзүүлэх төслөөр дамжуулан манайд нэн чухал метал нийлүүлснээр эрчим хүчний засаглалаа бэхжүүлэхэд Монгол Улсад туслахад бэлэн байна. Индонезийг бид жишээ болгон ярьсан. Та Франц улс шиг тэрбум мод тарих төсөл хэрэгжүүлж буй.

Франц улс 2026 онд цөлжилттэй тэмцэх конвенцын уулзалтыг Монголд зохион байгуулахад бид бүрэн дэмжихэд бэлэн байна. Эдийн засгийн салбарт хэд хэдэн төслийг бэхжүүлэхээр зорьж байна.

- Сансар судлалын салбарт хамтран ажиллана -

348369160_1418261299020649_7795382709099136423_n.jpg

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Европын Холбоотой байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Франц Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь Монгол Улсын улсын гадаад бодлогын чухал стратеги, зорилтуудын нэг гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов. 

Харилцан ашигтай төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ

Талууд хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болсон харилцан ашигтай стратегийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээ нотолж, хөдөө аж ахуй, хүнс, эрчим хүч, байгаль орчин, гамшигтай тэмцэх, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан зэрэг салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.

Сансар судлалын салбарт хамтран ажиллана 

Талууд энхийн зорилгоор сансар судлал, холбооны хиймэл дагуулын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Энэ хүрээнд Монгол Улсын сансрын холбооны үндэсний хиймэл дагуул хөөргөх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар болов.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран тэмцэнэ

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлэх зорилтын хүрээнд цөмийн энерги, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарч ажиллахаар болов. Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Франц Улсын “Ойн дээд хэмжээний уулзалт”-аас гаргасан санаачилгыг уялдуулан хамтран ажиллахаар болов.

 

Санал болгох

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахустай уулзлаа

Монгол Улс 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж буйг хэлж, гүйцэтгэх захирал Сима Бахусыг тус чуулганд оролцож, Монгол Улсад айлчлахыг урив

2 өдрийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй БНСУ-тай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, хоёр талын болон бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрэн бэхжиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа онцлов.

2 өдрийн өмнө