Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 58.2 тэрбум эргэн төлөгдөөгүй

3
2023 оны 5 сарын 222023-05-22
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 58.2 тэрбум эргэн төлөгдөөгүй

ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр  мэдээлэл хийлээ. Тодруулбал, “Хөдөлмөр эрхлэлтийн сан”, “Нийгмийн даатгалын сан”-гийн мэдээллүүдийг ил болгон нийтэд зарлалаа. 

--------------------------------------------

Тэрбээр:

-Нийт 25 тусгай сан байдаг. Үүнээс 9 санг ил тод болгосон. Мэдээлэл дутуу ирүүлсэн байгууллагууд байна. Мэргэжлийн боловсрол сургалтыг дэмжих сан, Хилийн чанадад байгаа Монгол улсын иргэдэд туслах сан, эрүүл мэндийг дэмжих сангууд мэдээлэл дутуу ирүүлсэн. Бид зохих шаардлагуудыг хүргүүлсэн. Мэдээлэл огт ирүүлээгүй байгууллагууд ч байна. Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, архидан согтууралтаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан, Эрүүл мэндийн даатгалын сан, төсөв тогтворжуулалтын сан, Ирээдүй өв сан, Кино урлагийг дэмжих сан,  огт мэдээлэл ирүүлээгүй учраас албан тушаалтнуудад хариуцлага тооцно. 

Өнөөдрөөс боловсролын зээлийн сангийн мэдээлэл Shilen.gov.mn-д байршсан. 

Суралцсан чиглэл, санхүүжилтийн төрөл, ангилал, үүргээ биелүүлсэн хүмүүсийн мэдээлэл ил тод болсон. Хууль, хяналтын байгууллагууд ажлаа ийнхүү хийхэд дэмжлэг болж байна. Ямар сайдын үед хэн, хэзээ зээл авсан талаарх мэдээлэл ил болсон. 

Тусгай сангийн зээл зорилтот бүлгийн хүмүүстээ хүрэх ёстой. Хөшигний цаана болж олон үйл явдал өрнөдөг байсан байна. 

Мөн өнөөдрөөс эхлэн Хөдөлмөр эрхлэлт болон  нийгмийн даатгал сан нээлттэй болж байна. Энэ хөрөнгө хаашаа орсон, ямар банкинд байршсан болохыг харах боломжтой. Сүүлийн 14 жилийн орлого, зарлагын түүх байршсан. Өнгөрсөн хугацаанд мэдээллийн ил тод байдлын шалгуур хангаагүй мэдээллүүдийг явуулдаг байсан. Нэг ёсондоо мэдээллийг ил болгох нэрийдлийн дор хэн ч харсан ойлгомжгүй excel file шидчихдэг. Одоо бол бүх мэдээлэл машинд уншигдах, дата хэлбэрээр төрийн, хувийн байгууллагуудад олгох нөхцөл бүрдэж байна.  

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд сүүлийн 10 жилд давхардсан тоогоор 1.8 сая иргэнд 628 тэрбум 497 сая төгрөг олгосон. Энэ сан олон жил хэл, ам таталж байгаа.

Үүнээс 122 тэрбум 269 сая төгрөгийг дэмжлэг хэлбэрээр зарцуулсны 58.2 тэрбум нь эргэн төлөгдөөгүй. 

Зээлээ буцаан төлөөгүй байтал дараа жил нь улсын төсөв нэмж  батлаад л байдаг. Хугацаа хэтэрсэн зээл 18 тэрбум төгрөг байна.  Зээлээ буцаан төлөгдөөгүй байтал дараа жил нь улсын төсөв нэмээд батлаад л байдаг. Улс төрд нөлөө бүхий этгээдүүд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгийг өөрийн сонгогдсон тойрогтоо зарцуулдаг гэх шүүмжлэл ч байдаг. Үүнийг үнэн эсэх дээр хяналт тавьдаг болж байна. Тодруулбал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгө аймаг бүрт хэрхэн  зарцуулагдсан бэ гэдгийг  нь гаргаад ирсэн. 

Би эндээс нэг дүгнэлтэд хүрсэн. Засгийн газрын тусгай сангуудыг зээлийн мэдээллийн сантай холбоогүйгээс болж тэр санд зээлтэй хүн өөр банкнаас дахиад зээл авдаг.

Хэрэв сан хооронд уялдаа холбоотой байсан бол боловсролын зээлийн санд өртэй хүн банкнаас зээл авахгүй байх байсан. Гэтэл Засгийн газрын тусгай сангуудын олонх нь зээлийн мэдээллийн сантай холбогдоогүй. 

 

 

Санал болгох

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахустай уулзлаа

Монгол Улс 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж буйг хэлж, гүйцэтгэх захирал Сима Бахусыг тус чуулганд оролцож, Монгол Улсад айлчлахыг урив

2 өдрийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй БНСУ-тай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, хоёр талын болон бүс нутаг, олон улсын тавцанд гүнзгийрэн бэхжиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа онцлов.

2 өдрийн өмнө