Шунхлай Группийн 9 компани ТОП-100 ААН-ээр шалгарлаа

2023 оны 5 сарын 182023-05-18
Шунхлай Группийн 9 компани ТОП-100 ААН-ээр шалгарлаа

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран жил бүр нийгэм, эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулсан “Топ 100” аж ахуйн нэгжийг /ААН/  шалгаруулдаг уламжлалтай. Уг уламжлалын дагуу өнөөдөр /2023.05.18/ "Топ-100" ААН-ийг өнөөдөр  танилцуулав. 

Эдгээр ААН-ийг шалгаруулж, эрэмбэлэхдээ ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилдаг.

Тэгвэл "Шунхлай" Группийн 

  • АПУ ХК,
  • АПУ Трейдинг ХХК,
  • Спиртбалбурам ХХК,
  • СББ Трейд ХХК,  
  • Шунхлай ХХК,
  • Шунхлай Трейдинг ХХК,
  • Шунхлайговь ХХК,
  • Шунхлай Петролиум ХХК
  •  Скайтел ХХК,
  • Дижитал Концепт ХХК  ТОП 100 ААН-ээр шалгарчээ. 

Харин улсад төлсөн татварын хэмжээгээр нь задалж  үзвэл:

  • АПУ ХК, АПУ Трейдинг ХХК, Спиртбалбурам ХХК, СББ Трейд ХХК  375.831.184.000
  • Шунхлай ХХК, Шунхлай Трейдинг ХХК, Шунхлайговь ХХК, Шунхлай Петролиум ХХК  180.656.342.570
  • Скайтел ХХК 16.770.779.570
  •  Дижитал Концепт ХХК  4.890.989.530 буюу  нийт 580 тэрбум төгрөгийн татвар төлжээ. 

Монгол улсын ууган компаниудын нэг болох “Шунхлай групп” нь  1993 онд авто машины засвар үйлчилгээний цомхон бизнесээс гараагаа эхэлж байсан бол өнөөдөр бизнесийн 5 чиглэлд 20 орчим охин болон хараат компанид 6700 орчим ажилтан ажиллагсадтай Монгол Улсын томоохон групп компанийн нэг болон өргөжин тэлжээ. 

Тус групп нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын  хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ тогтмол биелүүлж, улс орон нутгийн төсөв бүрдүүлэхэд жинтэй хувь нэмрээ оруулж, иргэдийг тогтвортой ажлын байраар ханган, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа чандлан биелүүлж ирсэн билээ.

346102821_564519522462849_6513393909552463861_n.jpg

 

Санал болгох

"Актлах" автобусанд амьд явах баталгаа алга

Өвөлдөө зоорь шиг хүйтэн, хэзээ ч цагтаа ирдэггүй үйлчилгээ бол нийтийн тээвэр. Тав тухтай үйлчлүүлэх талаар яриад ч нэмэргүй.  Үйлчилгээнд гарахаас нь өмнө хянадаггүй юу, эсвэл ашиглалтын хугацаа нь хэтэрсэнээс үү, хөдөлгөөнд оролцож явахдаа эвдэрнэ. Хамгийн аюултай нь, сүүлийн жилүүдэд үйлчилгээнд явж байсан автобус шатах болсон нь иргэд нийтийн тээврээр аюулгүй үйлчлүүлэх баталгаа байна уу гэдэг асуудлыг хөндөхөд хүргэж буй.

2 өдрийн өмнө
ОХУ дизель түлш болон автобензин экспортлохыг хориглох шийдвэр гаргалаа

Хоригт Монгол Улсад нийлүүлж байгаа АИ92 автобензин хамаарахгүй гэсэн мэдээлэл байна. Экспортод хязгаарлалт хийж байгаа нь ОХУ дотоодод нийлүүлж байгаа шатахуунд татаас олгохоо больжээ. Үүнээс үүдэн үйлдвэрлэгчид шатахуунаа гадагш нь их хэмжээгээр нийлүүлж эхэлснээр ОХУ дотооддоо шатахууны нийлүүлэлт багасч, үнэ нь өссөн байна.

3 өдрийн өмнө