ТАНИЛЦ | Нээлттэй тендер шалгаруулалтын урилга

2023 оны 5 сарын 182023-05-18
ТАНИЛЦ | Нээлттэй тендер шалгаруулалтын урилга

1. Тендерийн ерөнхий мэдээлэл.

Тендер шалгаруулалтын нэр: "Шунхлай Холдинг Төв оффис" төсөл Шунхлай плаза болон Шунхлай Тауэр барилгын хучилт, лифтний хонгил цутгалт.

Тендерийн дугаар: ШП-027/2023

Шунхлай Холдинг ХХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Шунхлай Холдинг компанийн төв оффис” төслийн “Шунхлай Плаза, Шунхлай Тауэр барилгад төмөр бетон хучилтын хавтан, лифтний хонгилын төмөр бетон хана цутгах ажил”-ын гүйцэтгэгч сонгох тендерт оролцохыг урьж байна.

Тендерийн багц: Тендерт дараах 2 багц  ажилд тендер ирүүлнэ.

Багц 1: Шунхлай Плаза барилгад төмөр бетон хучилтын хавтан цутгах:  /бетон~2100 м3,  арматур ~215 тн /

  1. Шунхлай Плаза барилгын 3-6-р давхрын  төмөр бетон хучилтын хавтан цутгах ажил.
  2. Шунхлай Плаза барилгын дараах хэсэгт төмөр бетон хучилтын хавтан цутгах:
    1. номын сан, хурлын танхим, нисдэг тэрэгний зогсоол, давхар  дундын хучилт,
    2. Парапет төмөр бетоноор  цутгах.

Багц 2: Шунхлай Тауэр барилгын цутгалт, буулгалтын ажил:  /бетон ~340 м3 , арматур ~23 тн /

  1. Шунхлай Тауэр барилгын лифтний суурь, хонгилын төмөр бетон хана цутгах.
  2. Шунхлай Тауэр барилгын 8, 9 болон техникийн давхрын төмөр бетон хучилтын хавтан цутгах.
  3. Шунхлай Тауэр барилгын парапет цутгах.
  4. Шунхлай Тауэр болон Шунхлай Плаза барилгын холбоос гүүрний төмөр бетон хучилтыг ховилтой хавтан дээр цутгах, парапет цутгах
  5. Шунхлай Тауэр барилгын сантехникийн шахтны нүх гаргаж хучилтын хавтанг ухаж хэсэгчлэн буулгах, хавтанд нүх гаргах, буулгасан хэсэгт нөхөж төмөр бетон хучилт цутгах.
  6. Шунхлай Тауэр барилгын цонхны ханыг нимгэлэн буулгах.

 

Тендерийг хүлээж авах хугацаа:

Тендерийг 2023 оны тавдугаар сарын 26 -ний өдрийн 11:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийн нээлтийг 2023 оны 5 сарын 26-ны өдрийн 15:00 цагт багтаан Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно. 

 

2. Оролцогчдод тавигдах шаардлага.

  1. Оролцогч байгууллага нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ААН байна, НӨАТ төлөгч байх.
  2. Төлөвлөгдсөн барилга нь 38.50 метр өндөртэй тул оролцогч байгууллага нь “Барилгын тухай” хуулийн дагуу БА-4.1 ангиллын тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай.
  3. Мэргэжлийн инженерийн багтай байх
  4. Уг ажлыг хийж гүйцэтгэх хангалттай чадавхи бүхий техник, тоног төхөөрөмжтэй байх.

5.   Гэрээний үнийн дүнгийн тодорхой хувьд  бартерийн нөхцөл тавина.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хаягт хандаж 2023 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 16:00 цагийн дотор бүртгэж ТББ-ийг олгоно.

Тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

ХУД -ын 20 дугаар хороо, Хан-Уул тауэр,  оффис 601 тоот, Төслийн админ О. Амарболд, Утас 91066789

Санал болгох

Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг бодитоор үнэлнэ

Улаанбаатар хот төсвийн нийт орлогынхоо 55.5 хувийг хувь хүний орлогын албан татвараар, 7.9 хувийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараар бүрдүүлж байна. Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгүүдийг таван бүсэд хуваан, жилд нэг удаа 0.6-1 хувийн татвар хураадаг. Тухайлбал, хотын төвийн буюу нэгдүгээр бүсэд байрлалтай үл хөдлөх хөрөнгөөс нэг хувийн татвар хурааж байна. Гэтэл аж ахуйн нэгжүүд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээ шинэчлээгүй, өнөөгийн зах зээлийн үнэлгээнээс доогуур үнээр татвар төлж буй зөрчил байсаар байгаа юм. Энэ зөрчлийг шийдвэрлэхээр Ажлын хэсэг ажиллаж буй талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр мэдээлэл өглөө.

3 өдрийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: “Боомтын сэргэлт”-ийн үр дүн гарч байна, одоо “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-д онцгой анхаарна

Монгол Улс 173 тэрбум тонн нүүрсний нөөцөөрөө дэлхийд 15-т, 74 мянган тонн ураны нөөцөөрөө Азид зургаад эрэмбэлэгдэж, 36 сая тонн зэсийн нөөц, 250 сая орчим тонн нефтийн нөөц, 11 тэрбум тонн төмрийн хүдрийн нөөц, гурван сая тонн газрын ховор элементийн нөөц бүртгэгдэж, 22 сая тонн жоншоороо дэлхийн нөөцийн есөн хувийг эзэлдэг.

3 өдрийн өмнө
"Ариг банк" Монгол Улсын Топ-100 аж ахуйн нэгж боллоо

Монгол Улсын банк санхүүгийн салбарт 26 дах жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буй ДОТООДЫН 100 хувь хөрөнгө оруулалттай Ариг банк нь энэ жил “Монгол Улсын ТОП-100 аж ахуй нэгж”-ийн нэгээр шалгарсан байна

11 өдрийн өмнө
ТАНИЛЦ | Нээлттэй тендер шалгаруулалтын урилга

"Шунхлай Холдинг Төв оффис" төсөл Шунхлай плаза болон Шунхлай Тауэр барилгын хучилт, лифтний хонгил цутгалт.

11 өдрийн өмнө