Монгол Улсын банк санхүүгийн салбарт 26 дах жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буй ДОТООДЫН 100 хувь хөрөнгө оруулалттай Ариг банк нь энэ жил “Монгол Улсын ТОП-100 аж ахуй нэгж”-ийн нэгээр шалгарсан байна.
2022 онд Ариг банкны нийт актив 266.4 их наяд төгрөгт, харилцагчдын банканд итгэх итгэлийн илэрхийлэл болох банкны нийт актив 164 тэрбум төгрөгт, цэвэр ашиг 8.2 тэрбум төгрөгт хүрсэн ашигтай ажиллажээ.
Ариг банк энэ жил анх удаа топ 100 аж ахуйн нэгжээр шалгарч буй бөгөөд улсад төлсөн татварын хэмжээ, борлуулалтын орлого, нийгмийн даатгал төлсөн ажилтны тоо, ашигийн хэмжээ, хөрөнгийн хэмжээ гэсэн 5 үзүүлэлтээр шалгарсан юм. Ариг банкны санхүүгийн үзүүлэлтүүд сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөж, банк санхүүгийн зах зээлд үйл ажиллгаа нь улам өргөжин тэлж, харилцагчдынхаа хурдтай өөрчлөгдөж буй санхүүгийн хэрэгцээг хангах бүтээгдэхүүн үйлчилгээний тоо ч олширсоор байна.
Түүнчлэн Ариг банк нь тавдугаар сарын 15 наас БҮХ БАНКНЫ харилцагч 100,000,000 төгрөгийн эзэн болох боломжтой АРИГТАЙ ХАДГАЛЪЯ хадгаламжийн урамшуулалт аяныг зарласан байна.