ЖДҮ-г дэмжих төсөлд дэмжлэг хүслээ

2023 оны 5 сарын 192023-05-19
ЖДҮ-г дэмжих төсөлд дэмжлэг хүслээ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Бүгд Найрамдах Турк Улс /БНТУ/-ын “Samir textile” ХК, “Bircan textile” ХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад ирсэн төлөөлөгчид Турк, Сирид болсон газар хөдлөлтийн дараа үүссэн нөхцөл байдлын үеэр нийслэлийн зүгээс тусламж, дэмжлэг үзүүлж, гэр, асар хандивласанд талархал илэрхийлсэн юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Байгалийн гамшигт өртсөн хүмүүст туслахаар нийслэлийн есөн дүүрэг болон иргэдийн зүгээс Турк Улсад гэр, асар, майхан болон бусад хандивын эд зүйлсийг илгээсэн. Эдгээр зүйлсийг шаардлагатай газар нь шуурхай хүргэсэн та бүхэнд талархал илэрхийлье. Цаашид БНТУ нь бүх нийтийн хүчин чармайлтаар энэхүү хүнд цаг үеийг даван туулна гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

БНТУ-ын төлөөлөгчид гамшгийн дараах хүнд хэцүү нөхцөл байдалд Улаанбаатар хотын Ах дүү хотын харилцааны илрэлийг бодитоор харуулсанд талархаж буйгаа илэрхийлж, Чингэлтэй дүүрэгт даавууны үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх гэж буйгаа уламжлав. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих, ажлын байр бий болгох зорилготой уг төсөлд нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсэж буйгаа төлөөлөгчид онцолж байлаа.

Нийслэлийн зүгээс хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлж, төслийг дэмжин ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Санал болгох

Нийслэлийн ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Олон улсын ахмадын өдрийг угтан НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Ахмадын хороо хамтран ахмад настнуудад зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагааг 32 дахь жилдээ зохион байгууллаа

1 өдрийн өмнө
Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг нээлээ

Зайсангийн төмөр бетон гүүрийг шинэчлэх, өргөтгөх ажлын эхний хэсэг дуусаж, шинэ гүүр ашиглалтад орлоо

1 өдрийн өмнө
"Ногоон нуур-1008 айлын орон сууц" төслийн хүрээнд ЗАМ ХААНА

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “НОГООН НУУР-1008 АЙЛЫН ОРОН СУУЦ” төслийн гадна дулааны шугамын ажлыг есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 1-ний өдрүүдэд хийж гүйцэтгэнэ.

2 өдрийн өмнө
"Улаанбаатар түншлэл-2023" олон улсын үзэсгэлэн яармагт 90 гаруй компани оролцож байна

НЗДТГ, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар түншлэл-2023” олон улсын үзэсгэлэн яармаг өчигдөр буюу есдүгээр сарын 28-ны өдөр нээлтээ хийлээ.

2 өдрийн өмнө