Улаанбаатар хотын Нийтийн төв номын санг сэргээн засварлана

2
2023 оны 5 сарын 222023-05-22
Улаанбаатар хотын Нийтийн төв номын санг сэргээн засварлана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам /ССАЖЯ/-ны төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтын үеэр Улаанбаатар хотын Нийтийн төв номын санг сэргээн засварлах төслийн талаар санал солилцов.

БНСУ-ын ССАЖЯ-ны ерөнхий менежер Ким Сын Жон тэргүүтэй төлөөлөгчид нь Хилийн чанадад нийтийн номын сан байгуулах төслийн хүрээнд Улаанбаатар хотын Нийтийн төв номын санг сэргээн засварлах төслийн суурь судалгааг хийх зорилгоор Монголд хүрэлцэн иржээ. Төсөл хэрэгжүүлэгч байгууллагаар Солонгосын номын сан cоёлыг дэмжих агентлаг шалгараад буй аж.

Төслийг хамтран хэрэгжүүлснээр нийслэл Улаанбаатар хотын номын сангийн үйлчилгээ, боловсон хүчний чадавх, барилга байгууламж, тоног төхөөрөмж, уншигч хүлээн авах хүчин чадал нэмэгдэж, тусгай хэрэгцээт иргэдэд хүртээмжтэй, олон улсын жишиг номын сан болно гэдгийг талууд хэлж байв. Мөн тус номын санг сэргээн засварласнаар иргэд сурч боловсрох, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх орчин бүрдэхээс гадна жуулчдыг ч татах ач холбогдолтой гэдгийг Хотын дарга онцоллоо. Иймд уг төслийг нийслэлийн зүгээс бүх талаар дэмжиж, холбогдох байгууллагууд нягт уялдаа холбоотой ажиллана гэдгийг тэрбээр илэрхийлсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Санал болгох

Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа

Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтын бүсэд авах тухай Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван танилцуулсан юм

3 өдрийн өмнө
Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан боллоо

3 өдрийн өмнө
Улаанбаатар, Тяньжин хотын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон бусад холбогдох албаныхан БНХАУ-ын Тяньжин хотын орлогч дарга Жү Пөн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр хотын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

3 өдрийн өмнө
Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-ын Тяньжин хотод албан томилолтоор ажилласан. Томилолтын хүрээнд Тяньжин хоттой олон салбарт хамтран ажиллахаар тохиролцсон билээ. Тодруулбал, Хятад-Сингапурын хамтран хэрэгжүүлж буй ухаалаг хот, эко хот концепцын ухаалаг шийдлүүдийг шинэ суурьшлын Буянт-Ухаа бүсэд нэвтрүүлэхээр тохиролцсон

4 өдрийн өмнө