Украинд цэргийн тусламж үзүүлэхийг Япончууд эсэргүүцэж байна

2023 оны 5 сарын 232023-05-23
Украинд цэргийн тусламж үзүүлэхийг Япончууд эсэргүүцэж байна

Японы Хирошимад Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийсний дараа АНУ-ын ерөнхийлөгч Жое Байден Украинд 375 сая ам долларын цэргийн тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгдэв. Японы ард түмэн үүнийг эрс эсэргүүцэж “Энэ бол Хирошимаг доромжилж байгаа хэрэг” гэж үзжээ. Ж.Байден мөн өдөр хэлэхдээ, “Америк Украйнд 375 сая ам.долларын зэр зэвсэг, тоног төхөөрөмж нийлүүлнэ. Мөн холбоотнууд Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд Америк Украинд нисгэгчдийг сургах болно” гэжээ.

Сүүлийн өдрүүдэд, Японы олон эвсэл бүлгүүд болон бусад орны зарим зүтгэлтэн нар Хирошима зэрэг газруудад томоохон жагсаал цуглаан явуулж, АНУ-ын удирдаж буй G7-ын дээд хэмжээний уулзалтыг "Дайны зөвлөгөөн" хэмээн буруушааж, эсэргүүцэл илэрхийлжээ."Их 7"-ын дээд хэмжээний уулзалт энэ сарын 20-ны өдөр хамтарсан мэдэгдэл нийтэлж, "Их долоо" Украинд үзүүлэх дипломат ажиллагаа, санхүү, цэргийн тусламжаа нэмэгдүүлж, ОХУ-ын дайны хүчин чадварыг сулруулахын тулд үргэлжлүүлэн ажиллах болно гэж мэдэгдсэн юм.

Санал болгох

Монгол улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ хүлээн авалт зохиов

Монгол улсад суугаа Хятадын ЭСЯ-наас ессарын 27-ны өдөр БНХАУ тунхагласны 74 жилийн ойн үндэсний баярт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт хийлээ.

2 өдрийн өмнө
Британийн музей 2000 гаруй үзмэрээ хулгайд алджээ

Энэ есдүгээр сарын 26-нд Британийн музей олон нийтийн мэдээллийн утас ажиллуулж, хулгайд алдсан 2000 орчим соёлын дурсгалт зүйлс, үнэтэй үзмэрүүдээ олж авахад мэдээллийн тусламж хүссэн байна.

3 өдрийн өмнө