БНХАУ, ОХУ-ын залуучуудын спортын наадам эхэллээ

2023 оны 5 сарын 232023-05-23
БНХАУ, ОХУ-ын залуучуудын спортын наадам эхэллээ

БНХАУ-ын Биеийн тамир спортын үндэсний газар, Чүнчин хотын захиргаатай хамтран зохион байгуулж буй БНХАУ, Оросын залуучуудын есдүгээр наадам Чүнчин хотоо эхэллээ. Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Шэн И Чинь нээлтийн ёслолыг эхлүүлж, Оросын Спортын сайд Олег Матыцин нээлтийн ёслолд оролцож, үг хэлсэн байна.

2022 оны Бээжингийн өвлийн олимпын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар 2023 оныг Хятад, Оросын спортын солилцооны жил болгон зарласан юм. Тус тэмцээн нь энэ оны хоёр орны спортын солилцооны онцлог арга хэмжээ болж байгаа бөгөөд Хятад, Оросын нийт 440 төлөөлөгч Чүнчин хотод 8 үндсэн, 62 салбар төрөлд өрсөлдөх болно.

Энэхүү арга хэмжээ нь хоёр орны спортын салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, залуучууд хоорондын нөхөрлөл, ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд эерэг хувь нэмэр оруулах зорилготой юм.

Санал болгох

Азийн наадамд гялалзаж буй "ОД" -ын сэтгэл хөдөлгөм түүх

Ханжоугийн Азийн наадамд усанд сэлэлтийн төрөлд 1500 метрийн зайд Монгол Улс шинэ рекорд тогтоолоо. Энэ амжилтыг үзүүлсэн тамирчин бол Дүүрэнбаярын Төрмөнх.

1 өдрийн өмнө
Нийтийн гимнастикийн сургалт зохион байгуулагдаж байна

Азийн гимнастикийн холбоо, ОУ-ын гимнастикийн холбооны нийтийн гимнастикийн техникийн хорооны дэмжлэгтэй, Монголын гимнастикийн холбооны зохион байгуулалтаар олон улсын сургалт манай улсад есдүгээр сарын 28-аас аравдугаар сарын 1-ны өдрүүдэд болж байна

1 өдрийн өмнө
Боксчин О.Есүгэн Дэлхийн хошой аваргыг ялж, хүрэл медалийн болзол хангалаа

Боксчин О.Есүгэн "ПАРИС 2024" олимпийн эрхээ авч чадлаа. 

2 өдрийн өмнө
Спортын сэтгүүлчдийн баг "Ханжоу 2022" тамирчдын тосгонд зочиллоо

"Ханжоу 2022" Азийн наадамд Монголын баг 403 тамирчин 129 дасгалжуулагч, албаны хүмүүс, нийт 532 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа бол 37 хэвлэл мэдээллийн ажилтан баг тамирчдаа сурвалжлан мэдээ мэдээллийг түгээж байна.

2 өдрийн өмнө