ИНЕГ-ын тэтгэлгээр 367 суралцагчид 28 тэрбум төгрөг зарцуулжээ

2023 оны 5 сарын 262023-05-26
ИНЕГ-ын тэтгэлгээр 367 суралцагчид 28 тэрбум төгрөг  зарцуулжээ

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ИНЕГ-аас өмнө нь олгож ирсэн сургалтын тэтгэлгийн мэдээллийг олон нийтэд ил болгож буй талаараа өнөөдөр /2023.05.26/  мэдээлэл хийлээ. 

----------------------------------------------------------

Тэрбээр :

-ИНЕГ-ын зардлаар 2005-2022 онд гадаадад нийт 367 хүн суралцжээ. Эдгээр хүмүүст тухайн үеийн ханшаар 11 сая  ам.доллар зарцуулсан бөгөөд төгрөгөөр бодвол 28 тэрбум төгрөг. Үүнийг тодруулбал: 

  • Салбарын мэргэжлээр 332
  • Нийтлэг мэргэжлээр суралцсан 35
  • Сургалтын гэрээ нь цуцлагдсан 11
  • Хувийн зардлаар үргэлжлүүлэн суралцаж байгаа 16
  • Одоо суралцаж байгаа 14
  • Салбартаа ажиллаж байгаа 262
  • Ажлын байр хүлээж, хүний нөөцөд бүртгэлтэй байгаа 63 гэсэн  статистик мэдээлэл байна.

Дээрх хүмүүс  дотор ашиг сонирхлын зөрчилтэй, хууль журам зөрчсөн хүн байвал хариуцлага тооцно. Хууль хяналтын байгууллагад шилжүүлж өнөөдөр ажиллаж буй хүмүүстэй хариуцлагын асуудал яригдана. Сайдын хувьд ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээг авна. 

Сургалтын гэрээ цуцлагдсан 11 хүний сургалтын төлбөрийг буцаан төлүүлэх ёстой. ИНЕГ-ын дарга нарын тушаалаар тэтгэлгийн мэдээллийг хаалттай явуулдаг байсан. Үүнийг ил тод зохион байгуулах журмыг удахгүй батална. 

Тэтгэлгээр суралцсан ч ажиллахгүй 63 төгсөгч байна. Ажлын байр хүрэлцээгүй учраас тэд мэргэжлээрээ  ажиллахгүй байгаа.  Улстөрч нарын хамаарал бүхий хүмүүс тус тэтгэлгээр суралцаж болохгүй гэсэн зүйл заалт байхгүй. Гэрээний үүргээ  биелүүлсэн бол тэд ч бас суралцах эрхтэй. 

Үе үеийн ИНЕГ-ын дарга нар тэтгэлгийн журмыг заримдаа шалгуур багатай  баталж ирсэн.  Т.Лхагвасүрэнг ИНЕГ-ын даргаар ажиллаж байх үед 2.7 тэрбум төгрөгийн зардлыг тэтгэлэгт зарцуулсан. Энэ нь тэтгэлгийн хамгийн их дүн юм. Гэрээний үүргээ биелүүлээгүй хүмүүсийг сургалтын төлбөрөө төлөхийг шаардана. Тиймээс энэхүү төлбөр бүрэн төлөгдөнө.

 

Санал болгох

Азийн Физикийн олимпиадад хүрэл медаль авсан сурагч Л.Дөлгөөний амжилтыг урамшууллаа

23 дахь удаагийн Азийн Физикийн олимпиадад зохион байгуулагч орны хувиар 16 сурагчтай хоёр баг бүрдүүлэн өрсөлдсөн

4 минутын өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Эхлүүлсэн төсөл төсвийн 2-3 жилд дуусдаг байх санхүүгийн тогтолцоонд шилжинэ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг Түлэнхийн төвийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ

14 минутын өмнө
Нийгмийн даатгалын асуудлаар Япон Улсын туршлагыг судлах уулзалт зохион байгууллаа

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж буйтай холбогдуулан Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр (2023.05.29) Япон Улсаас туршлага судлах уулзалт зохион байгууллаа

22 минутын өмнө
Хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2023.05.29) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ

1 цагийн өмнө