Залуу офицерууд 1000 ширхэг улиас, бургас мод тарьлаа

2023 оны 5 сарын 292023-05-29
Залуу офицерууд 1000 ширхэг улиас, бургас мод тарьлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган”-ыг угтан Зэвсэгт хүчний жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “Ногоон ирээдүйн төлөө хамтдаа” мод тарих үйл ажиллагааг зохион байгууллаа.

Нийслэлийн Налайх дүүргийн IV хорооны Их ам бүс нуурын зүүн чиглэлийн улсын чанартай авто зам дагуух хамгаалалтын ногоон зурваст Төрлийн цэргийн командлал, ХХЕГ, ОБЕГ, Дотоодын цэргийн штаб, ЦЕГ, ТЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газар, ШШГЕГ, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн 200 гаруй залуу офицер 1000 ширхэг улиас, бургас мод тарилаа.

Мод тарьсан алба хаагчдын төлөөлөл эх орон, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, ирээдүй хойч үедээ зориулсан эрүүл ногоон орчин бүрдүүлэхээс гадна хамтын нөхөрлөлийг бэхжүүлэх боломжийг олгосонд талархаж байгаагаа энэ үеэр онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох

"Актлах" автобусанд амьд явах баталгаа алга

Өвөлдөө зоорь шиг хүйтэн, хэзээ ч цагтаа ирдэггүй үйлчилгээ бол нийтийн тээвэр. Тав тухтай үйлчлүүлэх талаар яриад ч нэмэргүй.  Үйлчилгээнд гарахаас нь өмнө хянадаггүй юу, эсвэл ашиглалтын хугацаа нь хэтэрсэнээс үү, хөдөлгөөнд оролцож явахдаа эвдэрнэ. Хамгийн аюултай нь, сүүлийн жилүүдэд үйлчилгээнд явж байсан автобус шатах болсон нь иргэд нийтийн тээврээр аюулгүй үйлчлүүлэх баталгаа байна уу гэдэг асуудлыг хөндөхөд хүргэж буй.

3 өдрийн өмнө
ОХУ дизель түлш болон автобензин экспортлохыг хориглох шийдвэр гаргалаа

Хоригт Монгол Улсад нийлүүлж байгаа АИ92 автобензин хамаарахгүй гэсэн мэдээлэл байна. Экспортод хязгаарлалт хийж байгаа нь ОХУ дотоодод нийлүүлж байгаа шатахуунд татаас олгохоо больжээ. Үүнээс үүдэн үйлдвэрлэгчид шатахуунаа гадагш нь их хэмжээгээр нийлүүлж эхэлснээр ОХУ дотооддоо шатахууны нийлүүлэлт багасч, үнэ нь өссөн байна.

3 өдрийн өмнө