АНУ-ын хоёр том нам дотооддоо санал зөрчилдөөнтэй байна

2023 оны 5 сарын 292023-05-29
АНУ-ын хоёр том нам дотооддоо санал зөрчилдөөнтэй байна

Цагаан ордон болон Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намын бүлэг 27-ны өдөр Холбооны засгийн газрын өрийн таазыг нэмэгдүүлэх талаар зарчмын чанартай тохиролцоонд хүрчээ. Гэхдээ гэрээний төслийг Конгрессын Төлөөлөгчдийн танхим ба Сенат батлах ёстой юм. Шинжээчдийн үзэж буйгаар, одоогоор хоёр намын дотоодод эсэргүүцсэн байр суурь байгаа учир хууль тогтоох процессыг амжилттай явуулахад бэрхшээл тулгараад байна гэжээ.

АНУ-ын "Капитол Хилл" сонинд, "Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намын бүлгийн хэсэг гишүүд гэрээний төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Тодруулбал, уг гэрээ нь зардлыг бууруулах, өөрчлөлт хийх тухай асуудлыг шийдээгүй. Зөвхөн өрийн таазны асуудлыг л хойшлуулсан байна. Өрийн таазыг нэмэгдүүлэх, хугацааг хойшлуулах нь улсын өрийг нэмэгдүүлэхээс өөр аргагүйд хүргэдэг. Иймд бид үүнийг "хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэжээ.

Үүний зэрэгцээ Ардчилсан намын хэсэг гишүүд ч уг гэрээнд сэтгэл дундуур байна. Цагаан ордон гэрээ байгуулах тохиролцоонд хүрэхийн төлөө хэт олон буулт хийсэн. Мөн зардлаа бууруулах нь асуудлыг шийдвэрлэхэд ямар ч тусламж үзүүлж чадахгүй гэж тэд үзсэн байна.

Санал болгох

Хятад улс хэзээд “Дэлхийн өмнөд”-ийн нэгэн гишүүн мөн

Энэ өдрүүдэд хуралдаж буй НҮБ-ын ерөнхий ассамблейн 78 дугаар чуулган дээр “Дэлхийн өмнөд”-ийн орнууд хөгжлийн хөрөнгө санхүүжилт, уур амьсгалын дулаарал, орлогын тэнцвэргүй байдал зэрэг олон томоохон сэдэвт анхаарал хандуулж байна

4 өдрийн өмнө
Азийн наадмыг 68 хэлээр дэлхийд түгээнэ

Ханжөүгийн Азийн наадам эхлэхэд дөрөв хоног үлдлээ

5 өдрийн өмнө