Зураач П.Содгэрэлийн анхны үзэсгэлэн Бээжин хотноо нээлтээ хийлээ

2023 оны 5 сарын 232023-05-23
Зураач П.Содгэрэлийн анхны үзэсгэлэн Бээжин хотноо нээлтээ хийлээ

Бээжин дэх Монголын соёл мэдээллийн төвд зураач П.Содгэрэлийн “Гийхүй” нэртэй анхны бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Тус арга хэмжээний нээлтэд оролцсон Элчин сайд Т.Бадрал, Монгол Хятад хоёр улсын соёлын солилцооны чухал индэр болсон, хилийн чинадад байгуулагдсан Монголын хамгийн анхны соёлын төвд залуу уран бүтээлч П.Содгэрэл үзэсгэлэнгээ гаргасанд баяр хүргээд олон залуу уран бүтээлчдийн түүчээ нь болно гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв. БНХАУ-ын Чинхуа их сургуулийн докторант П.Содгэрэл Монголын уламжлалт хээ угалзыг дагнан судалдаг бөгөөд өөрийн бүтээлдээ тэдгээрийг ихээхэн өвөрмөц хэлбэрээр шингээн туурвидаг онцлогтой уран бүтээлч ажээ. Үзэсгэлэн нэг сарын хугацаанд үргэлжилнэ.

Дүрслэх урлаг байж магадгүй

Дүүдл байж магадгүй

бичвэр-н чимэглэл зураг байж магадгүй

Санал болгох

“Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг “Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмыг Монголд зочлох жилийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор, V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа билээ

6 өдрийн өмнө
Чингис хаан  хамтлагийн тоглолтод алтан үеийнхэн "амилна"

Монголын рок урлагт өөрийн гэсэн нэр, мөртэй “Чингис хаан” хамтлагийнхан бүрэн хэмжээний тоглолтоо тун удахгүй хийх гэж байна. Тоглолт энэ сарын 16-нд болох талаар “Оn Off” продакшны захирал С.Ононбат хэллээ.

13 өдрийн өмнө
АПУ ХК "Ногоон дадалт малчид" мэдлэгжих аян эхлүүллээ

Хүнсний аюулгүй байдал, хангамжийг тогтолцоогоор нь сайжруулах үндэсний хөдөлгөөний хүрээнд АПУ ХК ‘Ногоон Дадалт Малчид’ мэдлэгжих аяныг эхлүүллээ

17 өдрийн өмнө