Украинууд Белгород мужид хорлон сүйтгэх ажиллагаа хийлээ

2023 оны 5 сарын 242023-05-24
Украинууд Белгород мужид хорлон сүйтгэх ажиллагаа хийлээ

Украины Зэвсэгт хүчний хорлон сүйтгэх, тагнуулын бүлэг ОХУ-ын Белгород мужийн Грайворонский дүүргийн нутаг дэвсгэрт нэвтэрч, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан талаар тус мужийн захирагч Вячеслав Гладков тавдугаар сарын 22-нд мэдэгдлээ.

Хорлон сүйтгэх ажиллагааны зорилго нь: “Украины тал Бахмутыг  алдсан улс төрийн үр нөлөөгөө багасгах, Бахмутын чиглэлээс анхаарлыг холдуулах  гэсэн оролдлого” хэмээн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэж байна.

Гэвч Украины тал энэхүү ажиллагааг “Оросын эрх чөлөөг эрэлхийлсэн иргэдээс бүрдсэн тэргүүний отрядууд хоёр улсын хилийн хооронд аюулгүйн бүс бий болгох зорилгоор танк, их буу ашиглан явуулж буй цэргийн байлдааны ажиллагаа”  хэмээн мэдэгдэж байна. 

Оросын арми, хилийн алба, аюулгүй байдлын алба хамтран хорлон сүйтгэгчдийг Брянск мужийн нутаг дэвсгэрээс шахан гаргах, устгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд халдлагын улмаас энгийн 8 иргэн шархдаж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд тэд голдуу миномётын суманд өртжээ.

Белгород мужийн нутаг дэвсгэрт терроризмын эсрэг ажиллагааны эрх зүйн дэглэмийг нэвтрүүлж, хөдөлгөөнийг хязгаарлах, баримт бичгийг шалгах, аюултай үйлдвэрлэлийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх зэрэг арга хэмжээ авч байна.

Санал болгох

Монгол улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ хүлээн авалт зохиов

Монгол улсад суугаа Хятадын ЭСЯ-наас ессарын 27-ны өдөр БНХАУ тунхагласны 74 жилийн ойн үндэсний баярт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт хийлээ.

2 өдрийн өмнө
Британийн музей 2000 гаруй үзмэрээ хулгайд алджээ

Энэ есдүгээр сарын 26-нд Британийн музей олон нийтийн мэдээллийн утас ажиллуулж, хулгайд алдсан 2000 орчим соёлын дурсгалт зүйлс, үнэтэй үзмэрүүдээ олж авахад мэдээллийн тусламж хүссэн байна.

3 өдрийн өмнө