Гал түймрийн улмаас хоёр хүний амь нас эрсэджээ

2023 оны 5 сарын 252023-05-25
Гал түймрийн улмаас хоёр хүний амь нас эрсэджээ

Дундговь аймагт гэр шатаж ахмад настан болон хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр галын дуудлага энэ сарын 25-нд шилжих шөнийн 01:56 цагт аймгийн онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Энэ дагуу Эрдэнэдалай сум дахь  гал унтраах аврах багийнхан очиход иргэн Б-ын таван ханатай гэр шатаж байсныг унтраажээ. Харамсалтай нь, 76 настай эрэгтэй Р болон найман настай Т нар өртөж нас барсан байсан тул талийгаачдын цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. 

Мөн тухайн өдөр  нийслэлд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 1 дүгээр гудамжинд  иргэн Б-ийн 40х30 метрийн хэмжээтэй гал тогооны өрөөнд эд зүйл, агааржуулалтын хуванцар хоолой шатаж байсныг унтраасан. Утаажилтын бүсээс 32 иргэнийг гаргаж, 5 иргэн бага зэрэг угаартсан байсныг НТТТ-д шилжүүлэн өгсөн байна. 

 

 

 

Санал болгох

Түлэнхийн төвийн барилга бүрэн ашиглалтад орлоо

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төв өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон бусад холбогдох албаныхан оролцов

37 минутын өмнө
Дөрвөн чиглэлд зам хаана

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр удахгүй тохионо. Жил бүрийн зургадугаар сарын 1 бол монголчуудын нэрлэж заншсанаар хүүхдийн баяр.

2 цагийн өмнө
Залуу офицерууд 1000 ширхэг улиас, бургас мод тарьлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган”-ыг угтан Зэвсэгт хүчний жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “Ногоон ирээдүйн төлөө хамтдаа” мод тарих үйл ажиллагааг зохион байгууллаа

9 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ

ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН ХОЁР ХАР УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР

10 цагийн өмнө