МХХ-ны ерөнхийлөгч Б.Өнөмөнхийн хугацаа дуусаад жил тойрлоо

2
2022 оны 9 сарын 152022-09-15
МХХ-ны ерөнхийлөгч Б.Өнөмөнхийн хугацаа дуусаад жил тойрлоо

Гадаадын иргэн харьяатын газрын ахлах байцаагч Батсайханы Өнөмөнх 2019 оны 10 сарын 26-ны өдөр Монголын Хуульчдын холбооны IV их хуралд нэрээ дэвшүүлж, төлөөлөгчдийн олонхийн саналаар тус байгууллагын ерөнхийлөгчөөр сонгогдсон.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар МХХ-ны ерөнхийлөгч хоёр жилээр нэг удаа сонгогдон ажиллах учиртай. Энэ хугацаа нь 2021 онд дууссан боловч өнөөг хүртэл Хуульчдын V их хурлаа зохион байгуулаагүй байна. Харин Монголын Хуульчдын холбооны зөвлөл Б.Өнөмөнхийг 2021 оны 11 сарын 13-ны өдрөөс ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулах шийдвэр гаргажээ.

Зөвлөлийн 48 гишүүний нэр, зургийн мэдээлэл МХХ-ны албан ёсны сайтад байдаггүй юм байна.

Хуульчдын холбоо Их хурлаа хийхгүй байгаа нь шалтгаантай гэж МХХ тайлбарладаг. 2021 онд Их хурлаа хийх гэсэн боловч Улсын онцгой комиссын шийдвэрээр олныг биечлэн хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон үе таарсан. Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон ИТХ-ын сонгуультай давхцуулан олныг хамруулсан арга хэмжээ сэдэхийг хориглосон гэдэг.

Нөгөө шалтгааныг тэд Засгийн газраас Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулсан бөгөөд төслийг нь УИХ батлаагүй байгаатай холбож тайлбарлаж байна. Өнгөрдөг хавар болон зун Хуульчдын холбооны Их хурлыг хуралдуулахаар зарлаж, бэлтгэл ажлаа базааж байгаад тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа юм байна. Их хурлаа хийгээд шинэ ерөнхийлөгч, удирдлагын багаа сонгож томилсны дараагаар УИХ-аас Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталчихвал дахиад Их хурлаа хийх асуудал гарч магадгүй. Энэ нь хуульчдыг ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх идэвхийг сулруулах хүчин зүйл болж байгаагаас гадна давхар зардал гаргаж хоёр ажил хийх магадлалыг өсгөж байгаа гэж тайлбарлах юм билээ.

5UUe6dD3igkSF5Qiv5vdZTA1LXY3zV0KbhlATPXA_pages-to-jpg-0004.jpg

5UUe6dD3igkSF5Qiv5vdZTA1LXY3zV0KbhlATPXA_pages-to-jpg-0005.jpg

5UUe6dD3igkSF5Qiv5vdZTA1LXY3zV0KbhlATPXA_pages-to-jpg-0006.jpg

Г.Улсболд

Санал болгох

ҮХНӨ өргөн барих УИХ-ын тогтоолыг зөрчихөөр болсон уу

Үндсэн хуулийн цэцээс 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн "давхар дээл"-ний хязгаарыг унагаасны дараагаар УИХ ээлжит бус чуулган зарлан холбогдох хуулиудыг өөрчилж, дараагаар нь Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа гишүүдийг сольсон.

17 өдрийн өмнө
МХХ-ны ерөнхийлөгч Б.Өнөмөнхийн хугацаа дуусаад жил тойрлоо

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар МХХ-ны ерөнхийлөгч хоёр жилээр нэг удаа сонгогдон ажиллах учиртай. Энэ хугацаа нь 2021 онд дууссан боловч өнөөг хүртэл Хуульчдын V их хурлаа зохион байгуулаагүй байна. Харин Монголын Хуульчдын холбооны зөвлөл Б.Өнөмөнхийг 2021 оны 11 сарын 13-ны өдрөөс ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулах шийдвэр гаргажээ.

3 сарын өмнө
Монголын сэтгүүлчид тайван цуглаж, олон улсад хандлаа

Монгол Улсын Хэвлэлийн эрх чөлөө дэлхийд 22 байраар ухраад байна. Үүнд тэд ХЗДХЯ, Засгийн газар, УИХ-ыг буруутгаж байгаа юм.

6 сарын өмнө
Намаасаа түдгэлзэх ДҮРМИЙН ШААРДЛАГА хангасан 4 яллагдагч

Д.Амарбаясгалан дарга аа, УИХ түдгэлзүүлэхгүй бол МАН түдгэлзүүлэх дүрэмтэй.

6 сарын өмнө