Сумандаа тасралтгүй ажиллаж байгаа захиргааныханд 5 жил тутамд урамшуулал олгох төсөл санаачилжээ

15
2022 оны 9 сарын 162022-09-16
Сумандаа тасралтгүй ажиллаж байгаа захиргааныханд 5 жил тутамд урамшуулал олгох төсөл санаачилжээ

С.Чинзориг тэргүүтэй орон нутгаас сонгогдсон гишүүд Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилжээ.

Тэд тус хуульд, "Аймгийн төвөөс бусад сумын Засаг даргын тамгын газарт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг тухайн байгууллагаас нь олгоно" гэсэн 60.4 дэх заалт нэмүүлэх гэж буй юм.

Хуулийн төслийг ээлжит бус чуулганы үеэр УИХ-ын даргад өргөн барьсан. Төслийн танилцуулгад дурдсанаар аймгийн төвөөс бусад 309 сумын Засаг даргын тамгын газарт нийт 2487 орчим төрийн захиргааны албан хаагчид ажиллаж байна. Үүнээс тус байгууллагад тасралтгүй 1 жил ажиллаж байгаа 297, 2 жил ажиллаж байгаа 206, 3 жил ажиллаж байгаа 232, 4 жил ажиллаж байгаа 218, 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа 1534 албан хаагчид байна.

Их дээд сургууль төгсөөд сумын төвийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа багшийн үндсэн цалин 850.0 – 950.0 мянга төгрөг, эмнэлэгт эмчээр  ажиллаж байгаа эмчийн үндсэн цалин 850.0 – 950.0 ажиллаж байгаа албан хаагч 840.0 – 940.0 мянга төгрөг байна. Харин их сургууль төгсөөд сумын төрийн захиргааны албанд ажиллаж байгаа албан хаагчийн үндсэн цалин 615.0 мянган төгрөг байна. 

Мөн аймгийн төвөөс бусад сумын төвд ажиллаж байгаа эмч, багш нар болон зарим төрийн үйлчилгээний албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 5 жил тутам (тасралтгүй ажилласан)-д  нэг удаа мөнгөн урамшуулал олгож байна.

Аймгийн төвөөс бусад суманд ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид тасралтгүй, тогтвор суурьшилтай ажилласны урамшуулал олгох хууль, эрх зүйн орчин зохицуулалт байхгүйн улмаас сумын төрийн захиргааны байгууллагууд хүний нөөцийн дутагдалд орох, албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллахгүй байх нөхцөл үүсэх, сумд ажиллах албан хаагчдын тоо жил бүр буурч байна.

Иймд аймгийн төвөөс бусад сумын Засаг даргын тамгын газарт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд нэмж тусгах хуулийн төслийг боловсруулжээ.

Capture.PNG
УИХ-ын гишүүн С.Чинзоригийн албан бланк дээр гарын үсэг зурж, хамт өргөн мэдүүлэлцсэн гишүүд.

Г.Болд

Санал болгох

УИХ | Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзэв

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв.

8 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас УРИАЛГА гаргалаа

Монгол Улсын Ард иргэд, оюутан залуучуудаа Та бүхэнд дараах уриалгыг хүргэж байна.

9 цагийн өмнө
Г.Занданшатар: Ард түмний баялгаас хулгай хийсан хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.12.05) үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Т.Доржханд нартай уулзлаа

13 цагийн өмнө
МАН бүлэг Чингис бондын төлбөрийг эргэн төлөх асуудлаар хуралдаж байна

Чингис бондыг Монгол Улсын Засгийн газар 2012 онд олон улсын зах зээлд гаргаж байсан бөгөөд 10 жилийн хугацаатай 1.5 тэрбум долларын өрийн бичиг юм. Анх 41.-5.1 хувийн хүүтэйгээр арилжаалагдаж байсан. Чингис бондоор нийт 1660 гаруй төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн гэдэг. Хуваарь ёсоор Засгийн газар Чингис бондын 137.8 сая ам.долларын үлдэгдлээ өнөөдөр хөрөнгө оруулагчдад төлөх ёстой юм.

18 цагийн өмнө