Зам тээврийн мэргэжилтнүүдийг Беларусьт бэлтгэнэ

1
2022 оны 9 сарын 212022-09-21
Зам тээврийн мэргэжилтнүүдийг Беларусьт бэлтгэнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр /2022.09.20/ Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад харилцааны сайдын нэгдүгээр орлогч Алейник Сергей Фёдоровичтай уулзаж хоёр улсын дэд бүтцийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Сайд С.Бямбацогт “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 16-ны өдрийн шийдвэрээр Зам, тээврийн хөгжлийн сайд Монгол-Беларусийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргаар ажиллахаар тогтоосон тул миний бие энэ үүргийг хүлээж ажиллана. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын 6 дугаар хуралдааныг  2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулсан. Ирэх оны эхний улиралд багтаан Засгийн газар хоорондын комиссын хурлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Монгол, Беларусь хоёр улсын хооронд тээвэр эрчимтэй хөгжиж байгаа. Үүнийг дагаад худалдаа, эдийн засаг өргөжин тэлж байна. Ачаа тээвэр бол эдийн засгийн гол судас нь байдаг. Тээврийг тасралтгүй, эрчимтэй байлгах чухал. Беларусь улсад зам тээврийн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, туршлага судлуулах сонирхолтой байна” хэмээв.

Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад харилцааны сайдын нэгдүгээр орлогч Алейник Сергей Фёдоровичийн зүгээс хоёр улсын ачаа тээвэр, транзит тээврийн зөвшөөрлийг нэмэгдүүлэх, замын салбарт шаардлагатай  техник хэрэгслээр туслах, манай улсын мэргэжилтнүүдийг Беларусь улсад техникийн сургалтад хамруулах бүрэн боломжтойг, дан ганц тээврийн салбарт бус боловсрол, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн манай улсад хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа зарим төсөл, хөтөлбөрүүдэд анхаарал хандуулан ажиллахыг хүслээ.

Сайд С.Бямбацогт тус төслүүдэд анхаарал хандуулан, эрчимжүүлж, үр дүнтэй болгохоо илэрхийлж, хоёр тал цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохирлоо.

Ташрамд дурдахад хоёр улсын тээврийн салбарт хамтран ажиллах үйл ажиллагааны хүрээнд 2015 онд Улаанбаатар хотод 20 ширхэг МАЗ маркийн их багтаамжийн угсраа автобус нийлүүлсэн нь өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа юм. Мөн өнгөрсөн хугацаанд Беларусь улсаас авто замын засвар, арчлалтын 42 ширхэг техник хэрэгсэл нийлүүлээд байна.

Санал болгох

ОНЦ БАЙДАЛ зарлавал ямар арга хэмжээ авах вэ?

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв. Хуралдаанаас одоогоор Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ. Харин цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын Их Хурал дэмжив.

9 цагийн өмнө
"Цахиур Төмөр" ХХК, "Агула даатгал" компаниуд хамтран дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг 1000 гаруй хүүхэд, ахмадуудад бэлэглэлээ

"Цахиур Төмөр" ХХК, "Агула Даатал" компани нар хамтран  ханиад томууны дэгдэлтэй холбоотойгоор ахмад настан , хүүхдийн эрүүл мэндийг дэмжих зорилготойгоор  ид шидийн орон , нархан хүүхэд, өнөр бүл , гэрэл хүүхэд , бадамлянхуа , манай гэр хүүхэд , манаа төв, верист хүүхэд зэрэг хүүхдийн 8 асрамжийн газар  болон батсүмбэр ахмадын асрамжийн  газрыг тус тус хамруулан,  нийт 1000 гаруй хүүхэд, ахмад настандаа  гималай брендийн ханиадын сахаргүй диакоф, дархлаа дэмжих септилин , хүүхдийн массажны тосыг хандивлалаа. 

15 цагийн өмнө
Утаажилтын бүсээс 46 иргэнийг гаргаж, 13,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 57, аврах ажиллагааны 16 нийт 73 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

20 цагийн өмнө
Талбайн жагсаалд 7 сургуулийн оюутан, залуус оролцохоо  илэрхийлэв

Сүхбаатарын талбайд өчигдөр өрнөсөн жагсаал өнөөдөр /2022.12.05/ үргэлжилнэ. Залуус өчигдөр жагсаалын үеэр "Нүүрсний хулгайчдаа ил болго", "Бид 76 гишүүнийг тансаглуулах гэж татвар төлдөггүй", "Би өөрийнхөө төлөө биш ирээдүй хойч үеийнхээ төлөө", "Ард иргэдээ татвараар боомилж байна", "Татварын мөнгөөр юу хийв", "Эх орноо хайрлахгүй юм бол иргэн нь байгаад яах билээ" гэж бичсэн лоозон барьцгаасан байдаг. 

20 цагийн өмнө