ОХУ-ын иргэд Монголд 30 хоног визгүй зорчих эрхтэй

2022 оны 9 сарын 262022-09-26
ОХУ-ын иргэд Монголд 30 хоног визгүй зорчих эрхтэй

Есдүгээр сарын 25-нд  ОХУ-ын иргэн иргэн Д хил дээр танилцсан Монгол Улсын иргэн "А”-н гэрт түрээс төлж амьдрахаар тэдний гэрт очсон байдаг. Улмаар гэрт нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ иргэн Г-тэй маргалдаж улмаар дагзан тус газарт нь алхаар цохиж гэмтээсэн хэрэг гарсан.   ОХУ-ын иргэн Д өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн бөгөөд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байна.

Тэгвэл энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Солонгоо "Монгол Улсад ирэхийг хүсэж байгаа гадаад улсын улсын иргэд виз болон холбогдох бусад нөхцөлийг хангах шаардлагатай. ОХУ-ын иргэд Монгол Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй. Гэхдээ Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх шаардлагатай. ОХУ-ын иргэнтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тиймээс ХЗДХ-аас тайлбар өгөх боломжгүй. Үүнд бид хөндлөнгөөс оролцох ямар ч боломжгүй. Хуулийн дагуу бүх асуудал шийдэгдэнэ. Визийн нөхцөлөө зөрчсөн буюу хугацаа хэтрүүлсэн нөхцөлд Гадаадын иргэн харьяатын газар өөрсдийн чиг үүргийн хүрээнд шийдвэрлэнэ" гэх мэдээллийг өгөв. 

ОХУ-тай хил залгаа Алтанбулаг боомтоор сүүлийн гурван өдөр Оросын 2745 иргэн орж ирсэн гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлэв.  Есдүгээр сарын 22-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарласнаас хойш манай улс руу нэвтрэх орос иргэдийн тоо нэмэгдээд байна. Тухайлбал, есдүгээр сарын 23-26-ны хооронд Алтанбулаг боомтоор оросын 2745 иргэн Монголын хилээр нэвтэрсэн байна.

Үүнийг дотор нь задалбал: 

  • Есдүгээр сарын 23-ны 08 цагаас есдүгээр сарын 24-ны 08 цагийн хооронд 830,  
  • Есдүгээр сарын 24-25 хооронд 931,
  • Есдүгээр сарн 25-26-ны хооронд 984 ОХУ-ын иргэн тус,  тус орж иржээ. Хилээр нэвтрэх орос иргэдийн тоо буурахгүй байгаа бөгөөд өдөрт нэвтрэх иргэдийн тоо хэвийн үеийнхээс 5-6 дахин нэмэгдсэн байна. 

 

Санал болгох