Б.Баатархүү: ОХУ-ын иргэн Д-г 48 цаг саатуулсан

1
2022 оны 9 сарын 262022-09-26
Б.Баатархүү: ОХУ-ын иргэн Д-г  48 цаг  саатуулсан

Цагдаагийн Ерөнхий газрын  Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү өнөөдөр /2022.09.26/ дараах мэдээллийг өглөө.

--------------------------------------------------

Тэрбээр "Гадаад улсын иргэд бүлэглэн  гэмт хэрэг үйлдсэн зүйл болоогүй. Цахим орчинд худал мэдээлэл ихээр тарж байна.  Харин ОХУ-ын иргэн Монгол иргэний биед халдсан хэргийг шалгаж байна. Есдүгээр сарын 25-нд  ОХУ-ын иргэн иргэн Д хил дээр танилцсан Монгол Улсын иргэн "А”-н гэрт түрээс төлж амьдрахаар тэдний гэрт очсон байдаг. Улмаар гэрт нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ иргэн Г-тэй маргалдаж улмаар дагзан тус газарт нь алхаар цохиж гэмтээсэн хэрэг гарсан.  ОХУ-ын иргэн Д өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн бөгөөд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байна. Монгол иргэний ар гэрийн мэдээлэл болон албаны эх сурвалжийн мэдээллээс зөрсөн. ОХУ-ын иргэн Д-г 48 цаг саатуулсан. Хамт байсан 2 монгол иргэнийг мөн саатуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн шалтгааныг тодруулна" гэв.

 

 

 

Санал болгох

ОНЦ БАЙДАЛ зарлавал ямар арга хэмжээ авах вэ?

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв. Хуралдаанаас одоогоор Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ. Харин цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын Их Хурал дэмжив.

8 цагийн өмнө
"Цахиур Төмөр" ХХК, "Агула даатгал" компаниуд хамтран дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг 1000 гаруй хүүхэд, ахмадуудад бэлэглэлээ

"Цахиур Төмөр" ХХК, "Агула Даатал" компани нар хамтран  ханиад томууны дэгдэлтэй холбоотойгоор ахмад настан , хүүхдийн эрүүл мэндийг дэмжих зорилготойгоор  ид шидийн орон , нархан хүүхэд, өнөр бүл , гэрэл хүүхэд , бадамлянхуа , манай гэр хүүхэд , манаа төв, верист хүүхэд зэрэг хүүхдийн 8 асрамжийн газар  болон батсүмбэр ахмадын асрамжийн  газрыг тус тус хамруулан,  нийт 1000 гаруй хүүхэд, ахмад настандаа  гималай брендийн ханиадын сахаргүй диакоф, дархлаа дэмжих септилин , хүүхдийн массажны тосыг хандивлалаа. 

14 цагийн өмнө
Утаажилтын бүсээс 46 иргэнийг гаргаж, 13,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 57, аврах ажиллагааны 16 нийт 73 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

19 цагийн өмнө
Талбайн жагсаалд 7 сургуулийн оюутан, залуус оролцохоо  илэрхийлэв

Сүхбаатарын талбайд өчигдөр өрнөсөн жагсаал өнөөдөр /2022.12.05/ үргэлжилнэ. Залуус өчигдөр жагсаалын үеэр "Нүүрсний хулгайчдаа ил болго", "Бид 76 гишүүнийг тансаглуулах гэж татвар төлдөггүй", "Би өөрийнхөө төлөө биш ирээдүй хойч үеийнхээ төлөө", "Ард иргэдээ татвараар боомилж байна", "Татварын мөнгөөр юу хийв", "Эх орноо хайрлахгүй юм бол иргэн нь байгаад яах билээ" гэж бичсэн лоозон барьцгаасан байдаг. 

19 цагийн өмнө