"Бэлтэс мөрөн" ХХК-ийн 13 тээврийн хэрэгсэл, 12 үл хөдлөх хөрөнгийг хураажээ

2022 оны 9 сарын 262022-09-26
 "Бэлтэс мөрөн" ХХК-ийн 13 тээврийн хэрэгсэл, 12 үл хөдлөх хөрөнгийг хураажээ

Хөвсгөл аймагт 2021 оноос "Нэмэх даатгал" нэрээр иргэдийн мөнгийг татан төвлөрүүлж, мөнгийг залилж байсан гэх үндэслэлээр "Бэлтэс мөрөн" ХХК-ийн удирдах албан тушаалтнуудыг цагдаагийн байгууллагаас шалгаж, цагдан хориод олон сар болж байгаа. Тус компанийн удирдлагууд тэтгэврийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн мөнгийг өсгөж өгнө гэх байдлаар итгүүлэн татаж дансандаа төвлөрүүлснийг иргэд мэдээлсэн. 

Энэ талаар өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл хийв.  Энэхүү хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн байгуулсан. Цагдаагийн мөрдөн байцаах албанаас 20, орон нутгаас 20 орчим мөрдөн байцаагчид  ажлын хэсэгт орсон. Хэргийг богино хугацаанд дуусгаж прокурор  руу шилжүүлжээ. Тодруулбал, "Бэлтэс мөрөн" ХХК нь иргэдийн мөнгийг өсгөж өгнө гэх нэрийдлээр иргэдээс 15-100 хувийн хүүтэй мөнгийг татан төвлөрүүлсэн. 2022 оны нэгдүгээр сард хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан. 2022 оны тавдугаар сарын 9-ний өдөр "Бэлтэс мөрөн" ХХК-ийн удирдлагаар ажиллаж байсан нэр бүхий найман хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийтдээ 13 мянган иргэнээс мөнгө татан төвлөрүүлж 2549  иргэнд 45.3 тэрбумын хохирол учирсан. Үүнээс мөнгө өсгөж авсан 1600 иргэнийг иргэний хариуцагчаар татаж мэдүүлэг авахад 12.1 тэрбум төгрөгийг буцаан авахаар болсон. 

 Тус компанийн ажилчин болон захирал гэх хүмүүсийн нэр дээр байсан 13 тээврийн хэрэгсэл, 12 үл хөдлөх хөрөнгийг проукороын зөвшөөрлөөр хураан авсан. Хэргийг аравдугаар сардаа багтаан шүүх рүү шилжүүлнэ. Төрийн банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк гэх мэт бүх банкуудаар иргэдээс мөнгө татан төвлөрүүлсэн. Банкны хуулга холбогдох бүх баримт бичгийг авч аудитын шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. "Бэлтэс мөрөн" ХХК нь үйл ажиллагаа явуулахдаа сүү, сүүн бүтээгдэхүүн газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. Үйл ажиллагааг нь 2022 оны дөрөвдүгээр сарын 23-нд зогсоосон" гэх мэдээллийг өглөө.

Э.БУРАМ

Санал болгох

ОНЦ БАЙДАЛ зарлавал ямар арга хэмжээ авах вэ?

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв. Хуралдаанаас одоогоор Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ. Харин цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын Их Хурал дэмжив.

7 цагийн өмнө
"Цахиур Төмөр" ХХК, "Агула даатгал" компаниуд хамтран дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг 1000 гаруй хүүхэд, ахмадуудад бэлэглэлээ

"Цахиур Төмөр" ХХК, "Агула Даатал" компани нар хамтран  ханиад томууны дэгдэлтэй холбоотойгоор ахмад настан , хүүхдийн эрүүл мэндийг дэмжих зорилготойгоор  ид шидийн орон , нархан хүүхэд, өнөр бүл , гэрэл хүүхэд , бадамлянхуа , манай гэр хүүхэд , манаа төв, верист хүүхэд зэрэг хүүхдийн 8 асрамжийн газар  болон батсүмбэр ахмадын асрамжийн  газрыг тус тус хамруулан,  нийт 1000 гаруй хүүхэд, ахмад настандаа  гималай брендийн ханиадын сахаргүй диакоф, дархлаа дэмжих септилин , хүүхдийн массажны тосыг хандивлалаа. 

14 цагийн өмнө
Утаажилтын бүсээс 46 иргэнийг гаргаж, 13,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 57, аврах ажиллагааны 16 нийт 73 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

18 цагийн өмнө
Талбайн жагсаалд 7 сургуулийн оюутан, залуус оролцохоо  илэрхийлэв

Сүхбаатарын талбайд өчигдөр өрнөсөн жагсаал өнөөдөр /2022.12.05/ үргэлжилнэ. Залуус өчигдөр жагсаалын үеэр "Нүүрсний хулгайчдаа ил болго", "Бид 76 гишүүнийг тансаглуулах гэж татвар төлдөггүй", "Би өөрийнхөө төлөө биш ирээдүй хойч үеийнхээ төлөө", "Ард иргэдээ татвараар боомилж байна", "Татварын мөнгөөр юу хийв", "Эх орноо хайрлахгүй юм бол иргэн нь байгаад яах билээ" гэж бичсэн лоозон барьцгаасан байдаг. 

19 цагийн өмнө