Танилц: ​​​​​​​2023 оны төсвийн төсөл 

1
2022 оны 9 сарын 262022-09-26
Танилц: ​​​​​​​2023 оны төсвийн төсөл 

​​​​​​Сангийн сайд Б.Жавхлан "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийн үеэр 2023 оны төсвийн төсөлийг танилцуулав. Тэрбээр "Жил бүр 100 мянган хүн ажилгүй байгаа боловч нөгөө талдаа хөдөлмөрийн зах зээлд сүүлийн 10 жилийн хугацаанд жилд 58-80 мянган ажиллах хүчний эрэлт шинээр үүссэн. Харин сүүлийн 8 жилийн хугацаанд дунджаар 17 мянган ажиллах хүчний хомсдолд жил бүр орж ажил олгогчид гадаадаас ур чадвартай ажиллах хүчин импортолж  байна. Цар тахлын дараах эдийн засгийн орчинд бизнес болон хөрөнгө оруулалтыг сайжруулах санхүүгийн зах зээлд таатай орчин бүрдүүлэх замаар ААН-ийн үйл ажиллагааг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлнэ. Монгол хүн бүрийг ажил эрхлэх боломжоор хангана. 2023 оны төсвийн төсөлд дараах зүйлсийг тусгахаар бэлдсэн. Үүнд:

-Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор ашигт малтмалын лиценз эзэмшдэггүй өөрөөр хэлбэл уул уурхайгаас бусад Монгол Улсад бүртгэлтэй ААН, үнэт цаасны зах зээлд нээлттэй арилжах хувьцаанд хөрөнгө оруулсан этгээдийн ногдол ашгийн суутгах татварыг гадаадад 20 хувь дотоодод 10 хувь байгааг 5 хувь болгон бууруулах, 

-Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогыг ААН-ийн орлогын албан татвараас чөлөөлөх, 

-Монгол Улсын ААН-үүд нээлттэй хувьцаат компани болгох зорилгоор IPO гаргахыг дэмжихийн тулд  IPO гаргахтай шууд холбогдон гарах зардлыг 20 хувиар нэмэгдүүлж, ААН-ийн орлогын албан татвараас хасаж тооцох,

-Гарааны компанийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш 3 жилийн хугацаанд ААН-ийн орлогын албан татвараас бүрэн хөнгөлнө.

-Мэдээллийн технологийн компаниудыг дэмжих зорилгоор программ хангамж ашиглах, сервер түрээслэхтэй холбоотой гадаад улсад шилжүүлж байгаа орлогод ногдуулах ААН-ийн орлогын албан татварыг 5 хувь болгож бууруулах

-Хот хөдөөгийн тэнцвэрт байдлыг хангахын тулд дулаан цахилгаан үйлдвэрлэх шинэ төсөлд орлого олж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд 90 хувиар, дараагийн 3 жилийн хугацаанд  5 хувиар татварын хөнгөлөлт үзүүлнэ. Улмаар нийслэл хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн ААН-үүдэд татварын дэмжлэг үзүүлнэ.

-Халамжийг зөвхөн нэн шаардлагатай бүлэгт хуваарилна. Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг нийт өрхөөс тодорхой шалгууруудад үндэслэн зорилтот бүлэг рүү шилжүүлнэ. Өндөр орлоготой хүмүүс хүүхдийн мөнгөөс татгалзах өөрчлөлтийг 2023 оны төсвийн төсөлд тусгалаа. 

Цаашид хүнсний талон зэрэг халамжийг нийтийг хамарсан ажил хийсний үр дүнд олгох нөхцөлтэй болгох шаардлагатай. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зарцуулалтад хийсэн дүн шинжилгээгээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд нийт төсвийн 64-77 хувь нь зөвхөн санхүүгийн  дэмжлэг олгох арга хэмжээнд, 15-27 хувь нь нийтийг хамарсан ажилд, дөнгөж 3-8 хувь сургалтын арга хэмжээнд зарцуулагдаж байна. Үүнээс харахад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаа нь үр дүн багатай, ашиггүй тааруу байна. Тиймээс үр ашгийг нь сайжруулах шинэчлэлийг хийнэ" гэв.

Э.БУРАМ

 

Санал болгох

УИХ | Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзэв

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв.

8 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас УРИАЛГА гаргалаа

Монгол Улсын Ард иргэд, оюутан залуучуудаа Та бүхэнд дараах уриалгыг хүргэж байна.

8 цагийн өмнө
Г.Занданшатар: Ард түмний баялгаас хулгай хийсан хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.12.05) үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Т.Доржханд нартай уулзлаа

13 цагийн өмнө
МАН бүлэг Чингис бондын төлбөрийг эргэн төлөх асуудлаар хуралдаж байна

Чингис бондыг Монгол Улсын Засгийн газар 2012 онд олон улсын зах зээлд гаргаж байсан бөгөөд 10 жилийн хугацаатай 1.5 тэрбум долларын өрийн бичиг юм. Анх 41.-5.1 хувийн хүүтэйгээр арилжаалагдаж байсан. Чингис бондоор нийт 1660 гаруй төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн гэдэг. Хуваарь ёсоор Засгийн газар Чингис бондын 137.8 сая ам.долларын үлдэгдлээ өнөөдөр хөрөнгө оруулагчдад төлөх ёстой юм.

18 цагийн өмнө