АЗХ: Д.Сарангэрэл сайд огцор

2022 оны 9 сарын 272022-09-27
АЗХ: Д.Сарангэрэл сайд огцор

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ. Тодруулбал, тэрбээр өчигдөр "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийн үеэр эмзэг бүлгийн айл өрхийг  "улны" айл  гэж ярьсан нь олноос шүүмжлэл дагуулсан юм. Тэгвэл өнөөдөр иргэд Д.Сарангэрэл сайдыг  огцруулахгүй бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэсэн шаардлагыг тавьж Төв талбайд жагсаж байна.  Тэгвэл дээрх асуудлаар Ардчилсан залуучуудын холбооноос /АЗХ/ мөн мэдээлэл хийлээ.

Тус холбооны тэргүүн Н.Болдбаатар "Ард түмнийг нийгмийн гарал үүсэл, өнгө мөнгөөр нь ялгаварласан Үндсэн хуулиа зөрсөн Д.Сарангэрэл сайд уучлалт гуйсан бол огцор. Д.Сарангэрэл сайд ч биш МАН-ын удирдлагууд хүртэл тэгж ярьдаг гэдэгт итгэлтэй байна.

Сонгууль дөхөхөөр "улны" айлуудад халамж өгч, тэтгэдэг. "Улны" айл олон болох тусам тэд олон жил засаглана. Монголын ард түмнийг доромжилсон үйл явдал боллоо. 

Тиймээс бид нэгдүгээрт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХНХ-ын сайд Д.Сарангэрэл нарыг ард түмнээсээ уучлал гуйх. Хоёрдугаарт, "Улны" сайд Д.Сарангэрэлийг ХНХ-ын сайдаас огцруулах. Гуравдугаарт, ЗГ-ын гишүүн нь Ерөнхий сайдын бодлогыг хэрэгжүүлэгч болохын хувьд иргэдээ нэн ядуу буюу улны иргэд хэмээн доромжилсон нь Ерөнхий сайд, Засгийн газрын  байр суурь гэж  харагдаж байна. Иймээс Үндсэн хууль зөрчсөн энэ үйлдэлд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр хариуцлага хүлээх ёстой. Энэ шаардлагыг бид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлнэ. Тайван замаар бид үзэл бодлоо илэрхийлнэ. Харин тэдгээр залуусыг шоронд хийв. Шаардлагын хариуг 72 цагийн дотор биелүүлэхгүй бол бид тэмцэнэ. Ерөнхий сайд өөрөө гарч ирэхгүй юм аа гэхэд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан гарч ирч үгээ хэлнэ үү" гэв.

Улмаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн тэдний албан шаардлагыг авахаар гарч ирсэн ч АЗХ шаардлагын бичгээ өгсөнгүй. Тэдний зүгээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх хүсэлтэй байгаа ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улс руу албан томилолтоор явсан бол Д.Амарбаясгалан Төрийн ордонд байхгүй учраас АЗХ-ны албан шаардлагыг  У.Бямбасүрэн дарга хүлээж авахаас өөр аргагүй гэдгийг учирлав. Харин АЗХ-ны залуус заавал Шадар сайд эсвэл ЗГХЭГ-ын даргыг гарч ирэхийг шаардав. 

Иргэдийн зүгээс "Д.Сарангэрэл гарч ирээд бидэнтэй ярилцаасай. Бид хүч хэрэглэх юм уу харааж доромжлохгүй. Тодорхой хэмжээний зайтай зогссон ч болно. Үнэхээр ард түмнээс уучлалт гуйж байгаа юм бол бид нарын нүүр рүү харж байгаад уучлалт гуйгаад сайдын суудлаасаа огцор. Огцрохгүй бол бид хариуцлага тооцож чадахгүй" гэв. 

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Д.Сарангэрэл өнөөдөр "Би болгоомжгүй үг хэлж олон хүнийг гомдоолоо. Үүндээ  уучлалт гуйж байна. Миний хэлсэн болгоомжгүй үг бол олон улсад “bottom” хэмээн ашигладаг нэр юм. Үүнийг манай мэргэжилтнүүд “улны” хэмээн ашигладаг гэж надад тайлбарласан.  Орчуулгын үг хэрэглэсэн нь миний буруу. Миний үгийн сонголт буруу байсныг хүлээн зөвшөөрч байна. Би эхээс есүүлээ. Гурав дахь охин нь би. Дээрээ хоёр эгч, зургаан дүүтэй. Энгийн амьдралаар л өсөж өндийсөн хүн. Амьдралын зовлон, жаргалыг мэдэх хүний хувьд энэ чиглэл рүү голлон анхаарч иргэдээс хэрхэн ядуурлаас гаргах талаар бодож байна" гэх мэдээллийг өгсөн юм.

307037701_409312864720536_4420978416956503584_n.jpg
299094534_3420879008159503_7539361962607364548_n.jpg

Э.БУРАМ

Санал болгох

УИХ | Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзэв

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв.

7 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас УРИАЛГА гаргалаа

Монгол Улсын Ард иргэд, оюутан залуучуудаа Та бүхэнд дараах уриалгыг хүргэж байна.

8 цагийн өмнө
Г.Занданшатар: Ард түмний баялгаас хулгай хийсан хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.12.05) үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Т.Доржханд нартай уулзлаа

12 цагийн өмнө
МАН бүлэг Чингис бондын төлбөрийг эргэн төлөх асуудлаар хуралдаж байна

Чингис бондыг Монгол Улсын Засгийн газар 2012 онд олон улсын зах зээлд гаргаж байсан бөгөөд 10 жилийн хугацаатай 1.5 тэрбум долларын өрийн бичиг юм. Анх 41.-5.1 хувийн хүүтэйгээр арилжаалагдаж байсан. Чингис бондоор нийт 1660 гаруй төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн гэдэг. Хуваарь ёсоор Засгийн газар Чингис бондын 137.8 сая ам.долларын үлдэгдлээ өнөөдөр хөрөнгө оруулагчдад төлөх ёстой юм.

17 цагийн өмнө