Д.Сарангэрэл сайдыг огцруулах шийдвэр гаргав

1
2022 оны 9 сарын 272022-09-27
Д.Сарангэрэл сайдыг огцруулах шийдвэр гаргав

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

-------------------------------------------------

Тэрбээр "Өчигдөр Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Д.Сарангэрэл эмзэг бүлгийн айл өрхийг  "улны" айл  гэж ярьсан нь олноос шүүмжлэл дагуулсан. Үүнтэй холбогдуулж  Засгийн газрын нэрийн өмнөөс уучлалт гуйж байна. Д.Сарангэрэл сайд Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн. Д.Сарангэрэл ёс зүйгүй мэдэгдэл хийсэндээ маш ихээр ухамсарлаж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Түүний хувь ажлаа аваад удаагүй байхдаа ёс зүйн маш том алдаа гаргасан.  Тиймээс Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Д.Сарангэрэлийг огцруулах шийдвэр гаргалаа.

Ерөнхий сайд МАН-ын даргын хувьд МАН-ыг төлөөлж УИХ, Засгийн газарт  сонгогдон ажиллаж буй улс төрчидтэй хариуцлага, ёс зүйн гэрээ хийдэг. Наймдугаар сарын 30-нд шинэ сайд нар албан ёсоор ажилдаа томилогдсон өдөр тус гэрээг үзэглэсэн байдаг.

Тус гэрээний дагуу Д.Сарангэрэл сайдын асуудал шийдэгдсэн. Хөдөлмөр нийгмийн хамгааллын шинэ сайд томилогдох хүртэл тус  яамны ажлыг миний бие  хариуцан ажиллана. 

ХНХЯ-д шалгалт оруулна. Нийгмийн давхаргыг ангилж байгаа байдал болон бусад зүйл дээр нь хяналт, шалгалт хийнэ. Хоёр долоо хоногийн өмнө Орос гуравдугаар сургуулийн  захирал Ж.Соронзонгийн гаргасан үг үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимтай зөрчилдсөн. Засгийн газрын баримталж байгаа бодлого, зарчмын эсрэг үйлдэл болсон гэж үзээд Засгийн газраас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Засгийн газрын аливаа шийдвэр ялгавартай гарах ёсгүй. Энэ зарчмыг Засгийн газар баримталж байна. Хүний эрхийг дээдэлсэн хүмүүнлэг нийгмийг цогцлоох үйлсэд төрийн алба хаагч, УИХ-ын гишүүд идэвхийлэн оролцох үүрэгтэй. Аливаа төрийн албан тушаалтан хүний эрхийн асуудалд ул суурьтай хандаж, хүний эрхийг хүндэтгэсэн хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоох үйлсэд өөрсдөө хариуцлагатай хандах хэрэгтэй гэдгийг Д.Сарангэрэл сайдын жишээ харууллаа" гэв

Э.БУРАМ

Санал болгох

УИХ | Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзэв

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв.

7 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас УРИАЛГА гаргалаа

Монгол Улсын Ард иргэд, оюутан залуучуудаа Та бүхэнд дараах уриалгыг хүргэж байна.

7 цагийн өмнө
Г.Занданшатар: Ард түмний баялгаас хулгай хийсан хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.12.05) үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Т.Доржханд нартай уулзлаа

12 цагийн өмнө
МАН бүлэг Чингис бондын төлбөрийг эргэн төлөх асуудлаар хуралдаж байна

Чингис бондыг Монгол Улсын Засгийн газар 2012 онд олон улсын зах зээлд гаргаж байсан бөгөөд 10 жилийн хугацаатай 1.5 тэрбум долларын өрийн бичиг юм. Анх 41.-5.1 хувийн хүүтэйгээр арилжаалагдаж байсан. Чингис бондоор нийт 1660 гаруй төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн гэдэг. Хуваарь ёсоор Засгийн газар Чингис бондын 137.8 сая ам.долларын үлдэгдлээ өнөөдөр хөрөнгө оруулагчдад төлөх ёстой юм.

17 цагийн өмнө