Дарханы замд шаардлагатай 200 вагон цементийг Эрээнээс тээвэрлэнэ

2022 оны 9 сарын 272022-09-27
Дарханы замд шаардлагатай 200 вагон цементийг Эрээнээс тээвэрлэнэ

Дулааны улирал дуусахаас өмнө бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа цементийг саадгүй шуурхай тээвэрлэх ажлыг УБТЗ цаг хугацаатай уралдан зохион байгуулж байна. Өнгөрсөн долоо хоногт үндэсний цементийн үйлдвэрүүдийн захиалсан вагоныг бүрэн дүүрэн хангаж тээвэрлэсэн байна.

 “МАК” ХХК  81 битүү вагон захиалж, УБТЗ 93 вагоны хангалт хийж, 79 битүү вагонд 5214 тн цемент ачжээ. Мөн хоппер вагон 238-ийг захиалж, 259 вагоны хангалт хийж, 240 хоппер вагонд 17520 тн цемент ачсан байна. Тус компани нийт 319 вагонд 22734 тонн цемент ачжээ.

“Монцемент” ХХК 204 хагас вагон захиалж, 214 хагас вагоны хангалт хийж 154 хагас вагонд 10164 тонн клингер ачжээ. Мөн 13 битүү вагон захиалж, 20 вагоны хангалт хийж, 13 битүү вагонд 858 тонн цемент ачсан. Тэрчлэн Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа импортын цементийн тээвэрлэлтийг хийх бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ ажлын хүрээнд урьдчилсан байдлаар 200 хагас вагон цементийг БНХАУ-ын Эрээн өртөөнөөс өргөн царигаар хүлээн авах бэлтгэл ажил хийгдэж байна. БНХАУ-ын Эрээн өртөөнөөс “Сайн сайхан хөгжил” ХХК 100 хагас вагон, “Хан транс” ХХК, “Аз агар” ХХК-иуд тус бүр 50 хагас вагон цемент тээвэрлэх хүсэлтийг УБТЗ-д ирүүлсний дагуу Эрээн өртөөнд буулгалтаас суларсан вагонуудад импортын цементийн ачилт хийн буцааж Замын-Үүд өртөөгөөр хүлээн авч Дархан, Баруунхараа өртөө хүртэл тээвэрлэхээр төлөвлөж, Хөх хотын төмөр замд ачилт хийлгэх хүсэлтээ хүргүүлээд байна.

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

Санал болгох

ОНЦ БАЙДАЛ зарлавал ямар арга хэмжээ авах вэ?

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв. Хуралдаанаас одоогоор Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ. Харин цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын Их Хурал дэмжив.

7 цагийн өмнө
"Цахиур Төмөр" ХХК, "Агула даатгал" компаниуд хамтран дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг 1000 гаруй хүүхэд, ахмадуудад бэлэглэлээ

"Цахиур Төмөр" ХХК, "Агула Даатал" компани нар хамтран  ханиад томууны дэгдэлтэй холбоотойгоор ахмад настан , хүүхдийн эрүүл мэндийг дэмжих зорилготойгоор  ид шидийн орон , нархан хүүхэд, өнөр бүл , гэрэл хүүхэд , бадамлянхуа , манай гэр хүүхэд , манаа төв, верист хүүхэд зэрэг хүүхдийн 8 асрамжийн газар  болон батсүмбэр ахмадын асрамжийн  газрыг тус тус хамруулан,  нийт 1000 гаруй хүүхэд, ахмад настандаа  гималай брендийн ханиадын сахаргүй диакоф, дархлаа дэмжих септилин , хүүхдийн массажны тосыг хандивлалаа. 

13 цагийн өмнө
Утаажилтын бүсээс 46 иргэнийг гаргаж, 13,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 57, аврах ажиллагааны 16 нийт 73 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

18 цагийн өмнө
Талбайн жагсаалд 7 сургуулийн оюутан, залуус оролцохоо  илэрхийлэв

Сүхбаатарын талбайд өчигдөр өрнөсөн жагсаал өнөөдөр /2022.12.05/ үргэлжилнэ. Залуус өчигдөр жагсаалын үеэр "Нүүрсний хулгайчдаа ил болго", "Бид 76 гишүүнийг тансаглуулах гэж татвар төлдөггүй", "Би өөрийнхөө төлөө биш ирээдүй хойч үеийнхээ төлөө", "Ард иргэдээ татвараар боомилж байна", "Татварын мөнгөөр юу хийв", "Эх орноо хайрлахгүй юм бол иргэн нь байгаад яах билээ" гэж бичсэн лоозон барьцгаасан байдаг. 

19 цагийн өмнө