С.Бямбацогт: Согтуу жолооч хурд хэтрүүлснээс вагон осолдсон

2
2022 оны 9 сарын 282022-09-28
С.Бямбацогт: Согтуу жолооч хурд хэтрүүлснээс вагон осолдсон

Дорноговь аймгийн "Хулангийн шанд" гэх газарт ачааны вагон осолджээ. Осол болсон газар нь Тавантолгой Зүүн-Баян чиглэлийн төмөр замаас 70 км-ийн зайтай аж. Энэ талаарх мэдээллийг Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өглөө. Тэрбээр "Зүүнбаян өтөөнөөс  Ханги-Мандалд  барьж байгаа төмөр замын чиглэлд ачаа ачсан "Монголиан транс ложестик" компанийн вагон замаас гарч унасан. Өнгөрсөн шөнө 23:30 цагт вагон хөдлөөд 00:20 цагийн үед осолдсон. Цуваанд нийтдээ 17 вагон явснаас 14 вагон нь төмөр замын рейс төмөр, гурван вагон нь төмөр бетон, дэр ачиж явжээ. Энэхүү ачааг Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалтад ашиглах байсан.

305858039_5158789830891908_5144960939026399818_n.jpg

Вагонд гурван хүн явсан. Биеийн байдал нь гайгүй хүний амь нас эрсдээгүй. Ослын шалтгааныг газар дээр нь тогтоохоор ажиллаж байна. Урьдчилсан байдлаар вагон хурд хэтрүүлж замаас гарсан гэх дүгнэлт гарсан. Вагоны хоёр жолооч нь согтуу байсан.

Нэмэлт мэдээлэл хэлэхэд Улаанбаатар төмөр зам  ХХН-ээс  гадна Монголын төмөр зам ТӨХК, Зүүн баян төмөр зам ХХК, Тавантолгойн төмөр зам ХХК,  "Монголиан транс ложестик" компанийн зэрэг  олон төмөр замтай болсон. Олон төмөр замуудыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах шаардлага гарч байна. Замбараагүй, удирдлаггүй байх жишээний.  Тухайлбал, Монголын төмөр зам ХНН нь төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт  харьяалагддаг. Тавантолгойн төмөр зам ХХК  Эрдэнэс Тавантолгой ХК-ийн  харьяанд байдаг. Төмөр замын нэгдсэн удирдлага зохион байгуулалт алга.  Үүнтэй холбоотойгоор сахилга, дэг журам, хариуцлагын тогтолцоо алдагдсан байна. Цаашид энэ тал дээр онцгой анхаарна. УИХ-д Төмөр замын тухай хууль батлагдахаар өргөн баригдсан. Тус хуулийг яаралтай баталж төр хувийн хэвшлийн замбараагүй төмөр замуудыг цэгцэлнэ. Монголын төмөр замын удирдах газраас агентлаг байгуулах шаардлага үүсчээ" гэв. 

Э.БУРАМ

Санал болгох

ОНЦ БАЙДАЛ зарлавал ямар арга хэмжээ авах вэ?

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв. Хуралдаанаас одоогоор Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ. Харин цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын Их Хурал дэмжив.

7 цагийн өмнө
"Цахиур Төмөр" ХХК, "Агула даатгал" компаниуд хамтран дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг 1000 гаруй хүүхэд, ахмадуудад бэлэглэлээ

"Цахиур Төмөр" ХХК, "Агула Даатал" компани нар хамтран  ханиад томууны дэгдэлтэй холбоотойгоор ахмад настан , хүүхдийн эрүүл мэндийг дэмжих зорилготойгоор  ид шидийн орон , нархан хүүхэд, өнөр бүл , гэрэл хүүхэд , бадамлянхуа , манай гэр хүүхэд , манаа төв, верист хүүхэд зэрэг хүүхдийн 8 асрамжийн газар  болон батсүмбэр ахмадын асрамжийн  газрыг тус тус хамруулан,  нийт 1000 гаруй хүүхэд, ахмад настандаа  гималай брендийн ханиадын сахаргүй диакоф, дархлаа дэмжих септилин , хүүхдийн массажны тосыг хандивлалаа. 

13 цагийн өмнө
Утаажилтын бүсээс 46 иргэнийг гаргаж, 13,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 57, аврах ажиллагааны 16 нийт 73 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

18 цагийн өмнө
Талбайн жагсаалд 7 сургуулийн оюутан, залуус оролцохоо  илэрхийлэв

Сүхбаатарын талбайд өчигдөр өрнөсөн жагсаал өнөөдөр /2022.12.05/ үргэлжилнэ. Залуус өчигдөр жагсаалын үеэр "Нүүрсний хулгайчдаа ил болго", "Бид 76 гишүүнийг тансаглуулах гэж татвар төлдөггүй", "Би өөрийнхөө төлөө биш ирээдүй хойч үеийнхээ төлөө", "Ард иргэдээ татвараар боомилж байна", "Татварын мөнгөөр юу хийв", "Эх орноо хайрлахгүй юм бол иргэн нь байгаад яах билээ" гэж бичсэн лоозон барьцгаасан байдаг. 

18 цагийн өмнө