С.БЯМБАЦОГТ: Дарханы зам удааширсан нь хариуцлагагүй гүйцэтгэгч компаниудтай холбоотой

1
2022 оны 9 сарын 222022-09-22
С.БЯМБАЦОГТ: Дарханы зам удааширсан нь хариуцлагагүй гүйцэтгэгч компаниудтай холбоотой

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Дарханы замын бүтээн байгуулалтын явцын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр

-Дарханы замын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгье. Удаан хүлээлгэсэ бүтээн байгуулалтад иргэд бухимдаж байгаа. Сайдын албыг авснаас хойш 20 гаруй хоног өнгөрч байна. Ер нь хятадын компаниуд зам сайн барьдаг, монголчууд зам муу барьдаг гэх хандлагаас болж сүүлийн жилүүдэд зам барилгын салбарт хятад компаниуд хүч түрсэн. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалсан уу, гүйцэтгэгч компаниуд чадвар чансаагүй байсан уу.Ямартай ч дарханы зам дээр хариуцлагагүй гүйцэтгэгч компаниуд сонгон шалгарсан юм билээ. Тухайлбал, замын хоёр, дөрөв, тавдугаар багцын ажил удаашралтай байна. Өнөөдөр хятадаас зам барилгын ажил орж ирэхгүй байна. Мөн тоног төхөөрөмж оруулж ирэх боломжгүй байгаа тул монголчууд дарханы зам дээр гүйцэтгэгчээр ажиллаж байна. Үндэсний компаниуд нэлээн туршлага, чадвартай болж байна. Монголчууд өөрсдөө замаа барьж чадна гэдгийг харуулах болсон. Тиймээс цаашид үндэсний компаниудаа дэмжих, гүйцэтгэгч компаниуд хоорондоо хэрхэн уялдаа холбоотой ажиллах уу гэдэгт анхаарах цаг нь болсон. Зарим компани хариуцлагагүй ажилласнаас болж цуцалсан учраас дарханы замын бүтээн байгуулалт саатсан юм билээ. Хэрэв цаашид туслан гүйцэтгэгч компаниуд хариуцлагагүй байвал бид хариуцлагын асуудал ярина гэлээ.

Санал болгох

ОНЦ БАЙДАЛ зарлавал ямар арга хэмжээ авах вэ?

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв. Хуралдаанаас одоогоор Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ. Харин цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын Их Хурал дэмжив.

8 цагийн өмнө
"Цахиур Төмөр" ХХК, "Агула даатгал" компаниуд хамтран дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг 1000 гаруй хүүхэд, ахмадуудад бэлэглэлээ

"Цахиур Төмөр" ХХК, "Агула Даатал" компани нар хамтран  ханиад томууны дэгдэлтэй холбоотойгоор ахмад настан , хүүхдийн эрүүл мэндийг дэмжих зорилготойгоор  ид шидийн орон , нархан хүүхэд, өнөр бүл , гэрэл хүүхэд , бадамлянхуа , манай гэр хүүхэд , манаа төв, верист хүүхэд зэрэг хүүхдийн 8 асрамжийн газар  болон батсүмбэр ахмадын асрамжийн  газрыг тус тус хамруулан,  нийт 1000 гаруй хүүхэд, ахмад настандаа  гималай брендийн ханиадын сахаргүй диакоф, дархлаа дэмжих септилин , хүүхдийн массажны тосыг хандивлалаа. 

14 цагийн өмнө
Утаажилтын бүсээс 46 иргэнийг гаргаж, 13,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 57, аврах ажиллагааны 16 нийт 73 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

19 цагийн өмнө
Талбайн жагсаалд 7 сургуулийн оюутан, залуус оролцохоо  илэрхийлэв

Сүхбаатарын талбайд өчигдөр өрнөсөн жагсаал өнөөдөр /2022.12.05/ үргэлжилнэ. Залуус өчигдөр жагсаалын үеэр "Нүүрсний хулгайчдаа ил болго", "Бид 76 гишүүнийг тансаглуулах гэж татвар төлдөггүй", "Би өөрийнхөө төлөө биш ирээдүй хойч үеийнхээ төлөө", "Ард иргэдээ татвараар боомилж байна", "Татварын мөнгөөр юу хийв", "Эх орноо хайрлахгүй юм бол иргэн нь байгаад яах билээ" гэж бичсэн лоозон барьцгаасан байдаг. 

20 цагийн өмнө