Нийслэлийн хөгжлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөг 2,609.3 тэрбумаар хэрэгжүүлнэ

2022 оны 9 сарын 232022-09-23
Нийслэлийн хөгжлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөг 2,609.3 тэрбумаар хэрэгжүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаж, Нийслэлийн хөгжлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.

Уг төслийг хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, засаглалын бодлого, ногоон хөгжлийн бодлого, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн 6 бүлэг, 21 зорилт, 432 арга хэмжээ бүхий нийт 2,609.3 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэйгээр хэрэгжүүлэхээр тооцсон. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 286.6 тэрбум төгрөг, нийслэлийн төсийн хөрөнгөөр 934.6 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 1,043.8 тэрбум төгрөг, төр хувийн хэвшлийн түншлэлээр 284.6 тэрбум төгрөг бусад эх үүсвэрээс 59.5 тэрбум төгрөг байхаар тус тус төлөвлөсөн байна.

 Мөн Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Үндэсний хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төр захиргааны төв байгууллагын саналыг төсөлд тусгаж, төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан хязгаарыг баримталж, төсвийн шинэ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхгүй, шинэ төсөл арга хэмжээ төлөвлөхгүй байх, гадаадын зээл тусламж болон төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох зэрэг шаардлагуудыг хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан байна.  

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө” зэрэг бодлогын баримт бичгийн уялдаа холбоог ханган төлөвлөсөн Нийслэлийн хөгжлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөг ажлын хороод, намын бүлгүүдийн хурлаар хэлэлцүүлж, Нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхийг Зөвлөлийн гишүүд дэмжин хэлэлцлээ. 

Санал болгох

“Алтан үзэг” улсын наадмын шилдгүүд шалгарлаа

ХИС-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимээс НЗДТГ, Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар, МУИС болон МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран зохион байгуулдаг “Алтан үзэг” улсын наадмын шилдгүүд тодорлоо

15 цагийн өмнө
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо

16 цагийн өмнө
ТЦА: Офицеруудын ордноос Таван шар хүртэлх замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрсөн автомашинууд л зорчино

Нийслэлд нийтийн тээврийн автобус, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ түргэн шуурхай, чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах, түгжрэлийг бууруулах зорилгоор арванхоёрдугаар сарын 5-наас эхлэн Энхтайваны өргөн чөлөө буюу Офицеруудын ордны аюулгүйн тойргоос Таван шарын автобусны буудал хүртэлх замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг л зорчуулахыг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдэж байна

19 цагийн өмнө
Нийслэлийн 2023 оны төсвийг баталлаа

НИТХ-ын ээлжит XVI хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

3 өдрийн өмнө