Хуульчдын холбооны Их хурал, нэр дэвшигчдийн сураг

3
2022 оны 9 сарын 232022-09-23
Хуульчдын холбооны Их хурал, нэр дэвшигчдийн сураг

Монголын Хуульчдын холбооны их хурал товлосон хугацаанаасаа бүтэн жилээр хоцорч ирэх аравдугаар сард болох төлөвтэй байна. Тус холбооны зөвлөл энэ сард багтан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасанчлан Их хурал болох өдрөөс 21 хоногийн өмнө товоо гаргах нь ээ.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг жагсаалтад байхгүй. Цар тахлын хоёр жилд Хуульчдын холбооноос онц хийж бүтээсэн зүйлгүйгээр удирдлагын баг нь солигдох хугацаа тулж байна. Их хуралд 5800 хуульчийг төлөөлөх 500 гаруй хуульчийг хэрхэн сонгох вэ, хэн Хуульчдын холбооны ерөнхийлөгчид нэр дэвших вэ гэдэг нь хуульчдын анхаарлыг татаж байгаа.

Capture.PNG

Хуульчдын дунд, нийгмийн сүлжээнд ажлаа эхлүүлчихсэн хоёр хуульчийг нэр дэвшинэ гэсэн мэдээлэл амнаас ам дамжиж байна.

Эхнийх нь, "Өмгөөллийн юзисан партнерс" нөхөрлөлийг хамтран үүсгэн байгуулагч, хуульч Чинзоригийн Өнөржаргал. МУИС-ийн төгсөгч.

Хоёр дахь нь, "Заяа&Золоо” хуулийн фирмийн үүсгэн байгуулагч, хуульч Ганбатын Батзаяа. Их засаг их сургуулийн төгсөгч. 

Бусад нэр дэвшигчийн тухайд яг шийдээгүй, ирэх сарын эхээр тодрохоор байна.

Г.Улсболд

Санал болгох

ОНЦ БАЙДАЛ зарлавал ямар арга хэмжээ авах вэ?

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв. Хуралдаанаас одоогоор Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ. Харин цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын Их Хурал дэмжив.

8 цагийн өмнө
"Цахиур Төмөр" ХХК, "Агула даатгал" компаниуд хамтран дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг 1000 гаруй хүүхэд, ахмадуудад бэлэглэлээ

"Цахиур Төмөр" ХХК, "Агула Даатал" компани нар хамтран  ханиад томууны дэгдэлтэй холбоотойгоор ахмад настан , хүүхдийн эрүүл мэндийг дэмжих зорилготойгоор  ид шидийн орон , нархан хүүхэд, өнөр бүл , гэрэл хүүхэд , бадамлянхуа , манай гэр хүүхэд , манаа төв, верист хүүхэд зэрэг хүүхдийн 8 асрамжийн газар  болон батсүмбэр ахмадын асрамжийн  газрыг тус тус хамруулан,  нийт 1000 гаруй хүүхэд, ахмад настандаа  гималай брендийн ханиадын сахаргүй диакоф, дархлаа дэмжих септилин , хүүхдийн массажны тосыг хандивлалаа. 

14 цагийн өмнө
Утаажилтын бүсээс 46 иргэнийг гаргаж, 13,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 57, аврах ажиллагааны 16 нийт 73 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

18 цагийн өмнө
Талбайн жагсаалд 7 сургуулийн оюутан, залуус оролцохоо  илэрхийлэв

Сүхбаатарын талбайд өчигдөр өрнөсөн жагсаал өнөөдөр /2022.12.05/ үргэлжилнэ. Залуус өчигдөр жагсаалын үеэр "Нүүрсний хулгайчдаа ил болго", "Бид 76 гишүүнийг тансаглуулах гэж татвар төлдөггүй", "Би өөрийнхөө төлөө биш ирээдүй хойч үеийнхээ төлөө", "Ард иргэдээ татвараар боомилж байна", "Татварын мөнгөөр юу хийв", "Эх орноо хайрлахгүй юм бол иргэн нь байгаад яах билээ" гэж бичсэн лоозон барьцгаасан байдаг. 

19 цагийн өмнө