Сайд нарын ажлыг булаасан элдэв аян, зарлиг

1
2022 оны 9 сарын 282022-09-28
Сайд нарын ажлыг булаасан элдэв аян, зарлиг

Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарласан боловч Ерөнхийлөгчийн тухай хуулийг нь нийцүүлж өөрчлөөгүй тул Төрийн тэргүүн У.Хүрэлсүх юм, юм руу үсчин орж байна.

Тэрээр эхлээд Сангийн яамны ажил руу орж ахмадын тэтгэврийг нэмсэн. “Тэрбум мод” хөдөлгөөндөө Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг хөлдөө чирч, Ойн агентлагийг дахин байгуулуулав. Хүнсний хувьсгал зарлаж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ажилд хутгалдан тариаланчдад амлалт өгчихсөн давхиж байна. Нэг үгээр хэлбэл, өмнөх Ерөнхийлөгч нарын адилаар Засгийн газрын ажил руу ороод байна.

Сүүлд цөмөрч, Хууль зүй, дотоод хэргийн яамны ажилд хутгалдав. УИХ-аас Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг баталсан нь ирэх онд мөрдөгдөнө. Тус хуульд зааснаар цагаан архи, ликёр, кордиал, виски, ром, джиний худалдаанд ногдуулан хураасан татварын орлогын гүйцэтгэлээс татвар ногдсон согтууруулах ундааны литр тутам хамаарах 300 төгрөгийн орлогыг Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих санд тухай бүр төвлөрүүлнэ. Энэ сангийн хөрөнгийг Засгийн газрын тухай хуульд зааснаар архины хамааралтай иргэдийг эмчлэх, архинаас гаргах, сургалтад хамруулах, архины сөрөг нөлөөг иргэдэд ойлгуулах чиглэлийн ажилд зарцуулах учиртай.

Гэтэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн 4 дүгээр сард Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн хөрөнгөөр хавдрын эмнэлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг байгуулах чиглэлийг Засгийн газарт өгч, энэ дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гарын үсгээ зураад зарлигыг нь албажуулчихжээ.

Capture.PNG

Засгийн газрын Тусгай сангийн тухай хуульд сангуудын хөрөнгийг юунд зарцуулж болохыг тусгайлан бичсэн, өөр зориулалтаар зарцуулахыг гэмт хэрэгт тооцдог жишиг нэгэнт тогтчихсон. Гэтэл Ерөнхийлөгч зарлигаараа архидалтын эсрэг зарцуулах ёстой хөрөнгөөр Эрүүл мэндийн сайдын төсвийн багцад суух ёстой эмнэлгийн байшин барихыг Засгийн газарт чиглэл болгосон байдаг. Магадгүй энэ нь У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад танхимд нь Эрүүл мэндийн сайд хийж байсан Т.Мөнхсайханыг дэргэдээ авч Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилсны дараах “шивнээ” ч байж болох.

Эндээс нэгтгэн дүгнэхэд, Төрийн тэргүүн санаачилга өрнүүлж, идэвхтэй ажиллаж байгаа нь сайн боловч Ерөнхийлөгчийн эрх хэмжээг Ерөнхийлөгчийн тухай хуулиар нь Үндсэн хуульд нийцүүлээгүйтэй холбогдож байх нь. Ерөнхийлөгчийн тухай хууль 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараа шинэчлэх ёстой 40 хуулийн эхний хэдэд багтсан байтал УИХ, Засгийн газраас энэ чиглэлд хөдөлгөөн хийсэн юм алга. Ерөнхийлөгчөө парламентаасаа сонгодог загвар руу шилжинэ гэж ярьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ч өргөн баригдах болоогүй байна.

Энэ байдлаар Ерөнхийлөгч нь сайд нартаа санаачилгаа хэлж, зөвлөхийн оронд өөрөө аян, санаачилга, хөдөлгөөн болгож салбараар нь авч давхидаг, Засгийн газрын эрх мэдлээс булаацалддаг байдал арилахгүй нь бололтой.

Г.Улсболд

Санал болгох

УИХ | Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзэв

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв.

8 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас УРИАЛГА гаргалаа

Монгол Улсын Ард иргэд, оюутан залуучуудаа Та бүхэнд дараах уриалгыг хүргэж байна.

8 цагийн өмнө
Г.Занданшатар: Ард түмний баялгаас хулгай хийсан хэнбугай ч болов хуулийн хатуу цээрлэл хүлээх ёстой

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.12.05) үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Т.Доржханд нартай уулзлаа

13 цагийн өмнө
МАН бүлэг Чингис бондын төлбөрийг эргэн төлөх асуудлаар хуралдаж байна

Чингис бондыг Монгол Улсын Засгийн газар 2012 онд олон улсын зах зээлд гаргаж байсан бөгөөд 10 жилийн хугацаатай 1.5 тэрбум долларын өрийн бичиг юм. Анх 41.-5.1 хувийн хүүтэйгээр арилжаалагдаж байсан. Чингис бондоор нийт 1660 гаруй төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн гэдэг. Хуваарь ёсоор Засгийн газар Чингис бондын 137.8 сая ам.долларын үлдэгдлээ өнөөдөр хөрөнгө оруулагчдад төлөх ёстой юм.

18 цагийн өмнө