Starlink сүлжээний үйлчилгээ бүх тивд хүрсэн тухай Илон Маск мэдээллээ

2022 оны 10 сарын 42022-10-04
Starlink сүлжээний үйлчилгээ бүх тивд хүрсэн тухай Илон Маск мэдээллээ

SpaceX компанийн Starlink хиймэл дагуулын интернэт үйлчилгээ дэлхийн бүх тивд хүрсэн тухай тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маск өчигдөр мэдээлжээ.

“Starlink одоо Антарктидыг оролцуулаад дэлхийн бүх тивд идэвхжилээ” гэж тэр твиттер хуудсандаа бичсэн байна.

Ням гарагт SpaceX компани уг үйлчилгээний 54 ширхэг хиймэл дагуулыг дэлхийн тойрог зам руу хөөргөсөн юм. Өмнөх таван удаагийн оролдлого нь цаг уурын нөхцөл байдалтай холбоотойгоор цуцлагдаад байжээ.

Ням гарагийн хөөргөлтөөс өмнө дэлхийн бөмбөрцгийн нам өндрийн тойрог замд Starlink нийт 3,076 хиймэл дагуултай болоод байв.

2027 оны дунд үе гэхэд нийт 42,000 хүртэл хиймэл дагуулыг тойрог замд байрлуулах төлөвлөгөөтэй байгаа юм.

Ингэж дэлхийн бөмбөрцгийг хиймэл дагуулуудаар бүрэн хучсаны дараа Starlink үйлчилгээ дэлхийн аль ч цэгээс ижил өндөр хурд, чанартай холбогддог болно.

Энэ оны тавдугаар сарын байдлаар Starlink үйлчилгээ дэлхий даяар 400,000 орчим хэрэглэгчтэй болсныг CNBC суваг мэдээлжээ.

Санал болгох

Япон, Нидерланд чипний хоригт нэгдлээ

Өнөөгийн байдлаар орчин үеийн дэвшилтэт хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд шаардлагатай боловсронгуй технологийн эх үүсвэр хязгаарлагдмал байдаг бөгөөд гол тоглогчид болох Япон, Нидерланд улсууд Хятад руу хийх экспортоо хязгаарлах болсноо зарлав. Ингэснээр Японы томоохон технологийн компаниудаас гадна Нидерландын хамгийн чухал компаниудын нэг болох ASML нэгдэж байгаа юм.

2 сарын өмнө
Хятад цахилгаан машины үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэв

Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн борлуулалт 35 хувиар өсөж 9 саяд хүрнэ гэж 2023 онд таамаглаж байна. Шинэ эрчим хүчний машины борлуулалтыг нэмэгдүүлэх үүднээс хэрэглэгчдийг 2023 он хүртэл татвараас чөлөөлсөн юм.

2 сарын өмнө
Олон нийтийг төөрөгдөлд оруулах зэвсэг гэж юу вэ

Энэ зэвсгийг автократ дэглэмүүд гадаад улсуудын ардчиллыг сүйтгэх, дотоодын үзэл бодлыг дарах хэрэгсэл болгож байгаа бөгөөд энэ чиглэлд ОХУ, БНХАУ тэргүүлж байна. ОХУ-ын хувьд АНУ-ын 2016 оны сонгуульд нөлөөлж, Зүүн Европ, Украинд худал мэдээллийн ажиллагаа зохион байгуулсаар байгаа. Цаашид НАТО-гийн гишүүн орнуудад чиглэсэн нөлөөллийн шинэ ажиллагаагаа идэвхжүүлж байна. 2023 онд болох Польшийн парламентын сонгууль үүний эхний бай болох нь тодорхой. Бээжингийн хувьд төрөл бүрийн мэдрэгч, хөдөлгөөнт техник хэрэгсэл, нүүр таних технологиудыг ашиглан иргэдийнхээ хөдөлгөөн, үйл ажиллагаа, харилцаа холбоог хянаад явж байгаа. Цаашид өөрийн нийгмээ хянах, тагнах үйл ажиллагааг чангатгахад шинэ технологиудыг ашиглах төдийгүй нийгмийн сүлжээнд суртал ухуулга цацах, гадаад дах Хятадаар ярьдаг хүмүүст нөлөөлөх, айлгахад ашиглахаар байна.

2 сарын өмнө
Украинд АНУ-аас олгож буй патриот агаарын довтолгооноос хамгаалах систем

Патриот нь нисэх онгоц, далавчит пуужин, ойрын зайн баллистик пуужингийн эсрэг газар-агаар ангиллын залуурт пуужингийн систем бөгөөд 1980-аад оноос ашиглаж ирсэн. Тухайлбал, байг илрүүлж, мөрдөх радар; холбоо, харилцааны хэрэгсэл; удирдлага, хяналтын станц; пуужин харвах суурь гэсэн дөрвөн үндсэн багцаас бүрдэх харилцан уялдсан, аюулгүй, нэгдмэл, хөдөлгөөнт систем аж. 

3 сарын өмнө